Гроприносин (Groprinosin)
Gedeon Richter Polska sp.z o.o.
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
500 мг · 20 шахмал
500 мг · 50 шахмал
Хэрэглэх заалт
- Амьсгалын дээд замын дахилтат халдвартай, дархлааны тогтолцоо суларсан өвчтөний иж бүрэн эмчилгээнд хэрэглэнэ.
- Herpes simplex вирусээр үүссэн уруул болон нүүрний арьсны герпес халдварыг эмчилнэ.
Эсрэг заалт
- Үйлчлэгч болон туслах бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Бөөр, шээсний замын өвчин, бөөрний хүнд буюу III зэргийн дутагдалтай үед хэрэглэхгүй.
- Нэг нас хүрээгүй хүүхдэд хэрэглэхгүй.
- Тулайн цочмог сэдрэл эсвэл цусан дахь шээсний хүчил ихэссэн үед хэрэглэхгүй.
- Жирэмсэн болон хөхүүл үед эмч ашиг нь эрсдэлээс давна гэж үзээгүй бол хэрэглэхгүй.