Гулуколин ФУСО (Gulucolin FUSO)
Fuso Pharmaceutical Industries Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
20 мл ампул: глицирризин 40 мг + L-цистеин 20 мг + глицин 400 мг · 50 ампул
Хэрэглэх заалт
- Бага насны хүүхдийн цэврүүт тууралт, экзем, дерматит, чонон хөрвөс, арьс загатнах, амны салстын үрэвсэл, арьсны идээт цэврүү, эмийн болон хордлогын тууралтад хэрэглэнэ.
- Элэгний архаг өвчний үед элэгний үйл ажиллагааг сайжруулахад хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Найрлагын аль нэг бодист хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй бол хэрэглэхгүй.
- Альдостеронизм, миопати эсвэл гипокалиемитай өвчтөнд хэрэглэхгүй; гипокалиеми болон артерийн даралт ихсэлтийг хүндрүүлж болзошгүй.