Хачигт энцефалитын эсрэг эсийн өсгөврийн өтгөрүүлж, цэвэршүүлэн идэвхгүйжүүлсэн хуурай вакцин (Khachigt entsefalityn esreg esiin usguvriin utguruulj, tsevershuulen idevkhguijuulsen khuurai vaktsin)
FSASI “Chumakov FSC R&D IBP RAS” (Institute of Poliomyelitis)
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал бэлтгэх лиофилизат + уусгагч
Жор бичих эмчийн ангилал
Эмнэлгийн нөхцөлд хэрэглэнэ
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
0.5 мл-1доз · №5
1 мл-2доз · №5
Хэрэглэх заалт
- Хачигт энцефалитаас урьдчилан сэргийлэх зорилгоор 3-аас дээш насны хүүхэд ба том хүнд хэрэглэнэ.
- Хачигт энцефалитын өвөрмөц иммуноглобулиныг гаргаж авах зорилгоор доноруудыг дархлаажуулахад хэрэглэнэ.
- Идэвхтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдах хүн ам:
- Хачигт энцефалитын голомтот газар нутгийн хүн ам
- Хачигт энцефалитын голомтот газар нутагт дараах үйл ажиллагааг эрхлэхээр ирсэн хүмүүс:
- Хөдөө аж ахуйн, усжуулалтын, барилгын, газар шороо ухах, зөөх, бэлтгэх, загасны аж ахуй, геологи-хайгуулын, экспедицийн, мэрэгч ба шавьж устгал хийх
- Мод бэлтгэх, ой мод ба хүн амын эрүүлжих ба амралтын бүс цэвэрлэх
- Хачигт энцефалитын өвчлөл нутагшмал бүс нутагт амрах, аялах, цэцэрлэг ба зуслангийн газар дээр ажиллахаар ирэгсэд
- Хачигт энцефалитын үүсгэгчийн амьд өсгөвөртэй ажиллагсад
Эсрэг заалт
- Цочмог халдварт ба халдварт бус өвчнүүд, архаг өвчнүүдийн сэдрэл нь вакциныг хориглох түр заалт болно. Вакциныг эдгэрснээс эсвэл архаг өвчин намжснаас хойш наад зах нь 1 сарын дараа хийнэ. Хүнд биш хэлбэрийн амьсгалын замын вирусын цочмог халдварын, гэдэсний цочмог халдварын үед биеийн халуун хэвийн болсны дараа вакциныг тарьж болно.
- Вакцины найрлага дахь бодисонд харшилтай
- Хүнд хэлбэрийн харшлын өвчний түүхтэй, гуурсан хоолойн багтраа, аутоиммуны өвчинтэй хүмүүс
- Өмнө нь вакцин тарихад хүнд хариу урвал (400С хэмээс дээш халуурах, вакцин хийлгэсэн газар 8 см-ээс том хэмжээгэр хавагнах, улайх) эсвэл вакцины дараах хүндрэл өгсөн тохиолдолд