Херцептин 600 мг/5 мл (Herceptin)
F. Hoffmann - La Roche Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал бэлтгэх концентрат
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
600 мг / 5 мл · 1 шил
Хэрэглэх заалт
- HER2 уураг их хэмжээгээр илэрсэн хөхний эрт үеийн хорт хавдрыг эмчлэхэд хэрэглэнэ.
- HER2 эерэг үсэрхийлсэн хөхний хорт хавдарт дангаар, паклитаксел эсвэл доцетакселтэй хавсран, эсвэл дааврын рецептор эерэг тохиолдолд ароматаза дарангуйлагчтай хавсран хэрэглэж болно.
- Эмчилгээний өмнө хавдрын HER2 түвшинг тодорхойлно.
Эсрэг заалт
- Трастузумаб, хулганы уураг эсвэл бэлдмэлийн бусад найрлагад хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Хорт хавдрын улмаас тайван үед амьсгалын хүнд хүндрэлтэй эсвэл хүчилтөрөгчийн эмчилгээ шаардлагатай бол хэрэглэхгүй.