Нэвтрэх
  • Хертраз 440 (Hertraz 440)

    Biocon Biologics Limited
    Эмийн хэлбэр
    Тарилгын уусмал бэлтгэх лиофилжүүлсэн нунтаг + уусгагч
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    440 мг · №1
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • ХЕР2 эерэг, үсэрхийлсэн хөхний хорт хавдрын үед Хертразыг хэрэглэнэ:
    • Өмнө нь дор хаяж 2 хими эмчилгээний протокол хийлгэсэн өвчтөнүүдэд дан эмчилгээний зарчмаар хэрэглэнэ. Өмнөх хими эмчилгээ нь дор хаяж антрациклин ба таксаныг оруулсан протокол байх ёстой ба хэрвээ дээрх эмчилгээ нь өвчтөнүүдэд тохирохгүй байсан тохиолдолд хэрэглэнэ. Даавар эерэг өвчтөнүүдэд дааврын эмчилгээ хийсэн ба мөн энэ нь үр дүнгүй, хими эмчилгээний протокол тохирохгүй байгаа тохиолдолд мөн хэрэглэнэ.
    • Үсэрхийлсэн хорт оношлогдоод хими эмчилгээ хийлгээгүй ба антрациклин тохирохгүй байгаа өвчтөнүүдэд паклитакселтай хавсран хэрэглэнэ.
    • Өмнө нь трастузумаб эмчилгээ хийлгэж байгаагүй, хөхний үсэрхийлсэн хорт хавдартай, даавар эерэг, цэвэршилтын дараах үеийн өвчтөнүүдэд ароматозын ингибитор бэлдмэлтэй хавсран хэрэглэнэ.
    • Хөхний хорт хавдрын эрт үе:
    • Хертразыг ХЕР2 эерэг хөхний хорт хавдрын эрт үед байгаа насанд хүрсэн өвчтөнүүдэд мэс заслын эмчилгээний дараа, эсвэл хими эмчилгээний дараа (нео-нэмэлт ба нэмэлт) эсвэл туяа эмчилгээний дараа хэрэглэх заалттай.
    • Доксорубицин ба циклофосфамид хими эмчилгээний дараа паклитаксел эсвэл доцетакселтай хавсран хэрэглэнэ.Доцетаксел ба карбоплатин агуулсан хими эмчилгээний протоколтой хавсран хэрэглэнэ.
    • 2 см –аас дээш диаметртэй эсвэл хэсэг газрыг хамарсан өвчний үед нео-нэмэлт эмчилгээний дараа үргэлжлүүлэн Хертразыг хэрэглэх ба уг хоёр эмчилгээг хавсран хийнэ (Хэрэглэх тусгай заавар ба фармакологийн хэсгийг харна уу).
    • Хертразыг зөвхөн ХЕР2-ыг илүү ихээр үүсгэдэг эсвэл ХЕР2 генийн амплификацитай болох нь найдвартай шинжилгээгээр бүрэн батлагдсан тохиолдолд хөхний хорт хавдрын эрт ба үсэрхийлсэн үе шатанд хэрэглэнэ.
    • Ходоодны үсэрхийлсэн хорт :
    • Хертразыг үсэрхийлсэн хорт хавдрын улмаас хавдрын эсрэг эмчилгээ өмнө нь хийлгэж байгаагүй, ХЕР2 эерэг, ходоод ба ходоод-улаан хоолойн уулзвар хэсгийн үсэрхийлсэн хорт хавдартай, насанд хүрсэн өвчтөнүүдэд капецитабин эсвэл 5-флюрацил ба цисплатинтай хавсран хэрэглэнэ.
    • Хертразыг ходоодны үсэрхийлсэн хорт хавдартай, нь ХЕР2-г ихээр ялгаруулдаг болох нь SISH or FISH шинжилгээгээр батлагдан IHC2+-ээс IHC 3+ хариу гарсан өвчтөнүүдэд л зөвхөн хэрэглэнэ. Дээрх шинжилгээг тусгай зөвшөөрөгдсөн лабораторит найдвартай аргаар хийж баталгаатай хариу гарсан байх шаардлагатай (Хэрэглэх тусгай заавар ба фармакологийн хэсгийг харна уу).
    • Трастузумаб, мурины уураг, бэлдмэлд агуулагдсан бусад бодист хэт мэдрэг тохиолдолд эсрэг заалттай.
    • Хорт хавдрын хүндрэлээс шалтгаалан тайван үедээ хүчтэй амьсгаадах шинж илэрч буй, хүчилтөрөгч эмчилгээ шаардлагатай өвчтөнүүдэд эсрэг заалттай.

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !