Хиконцил (Hiconcil)
KRKA d.d., Novo Mesto
Эмийн хэлбэр
Хөвмөлийн нунтаг
Жор бичих эмчийн ангилал
A, B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
250 мг / 5 мл-100 мл · №1
Хэрэглэх заалт
- Хиконцил бэлдмэлийг дунд чих, хамар, хоолой, амьсгалын доод замын үрэвсэл, шээс ялгаруулах замын, бэлгийн замын, ходоод гэдэсний замын, арьс болон зөөлөн эд, заг хүйтэн, Лаймын бореллиоз өвчний үед хэрэглэнэ. Хиконцилыг аминопенициллин тарьж хэрэглэх эмчилгээний үргэлжлэл байдлаар хэрэглэнэ. Бэлдмэлийг нүүр амны эмчилгээний үед болон амьсгалын дээд замын мэс заслын эмчилгээний үед үжилт эндокардитаас урьдчмлан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Хиконцилыг ходоодны шархлаа болон дээд гэдэсний шархлаа өвчний үед H.Pylori-г устгах зорилгоор (ямагт бусад бэлдмэлтэй хослуулж) хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийг амоксициллинд, пенициллиний бүлгийн бусад антибиотикт болон бэлдмэлийн найрлагад буй аль нэгэн туслах бодист хэт мэдрэгшсэн, мөн түүнчлэн халдварын гаралтай мононуклеоз буюу тунгалагийн булчирхайн хорт эмгэгтэй өвчтөнд тус тус хэрэглэхгүй.