Хөум Иод (Khuum Iod)
Firson Co.,Ltd
Эмийн хэлбэр
Ам зайлах уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
100 мл -7.5 % · №1
Хэрэглэх заалт
- Хоолой, ам зайлах уусмалыг дараах тохиолдлуудад хэрэглэнэ.
- Амны хөндий, буйл, шүдний тулгуур эдийн үрэвсэл
- Гүйлсэн булчирхайн үрэвсэл
- Амны хөндийн мэс заслын шарх
- Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх
- Хамар залгиурын нян тээгчийг үжилгүйжүүлэх зориулалтаар зайлах, угаах цэвэрлэх, шавших, тампон тавих зэргээр хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Хоолой, ам зайлах уусмалыг дараах тохиолдлуудад хэрэглэхийг хориглоно.
- Иод болон бэлдмэлийн бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
- Бамбай булчирхайн үйл ажиллагаа ихсэх (гипертириоз)
- Бамбай булчирхайн аденом
- Цацраг идэвхт иодын эмчилгээний үед болон түүний өмнө ба дараа (бүрэн эдгэртэл)