Гипербупивакайн (Hyperbupivacaine)
Айвико тарилгын шингэний үйлдвэр
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Эмнэлгийн нөхцөлд хэрэглэнэ
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
0.5%-20 мл · 1 ширхэг
Хэрэглэх заалт
- Эмэгтэйчүүд, төрөхийн ажилбарын нугасны буюу субарахноид, интратекаль мэдээгүйжүүлэгт хэрэглэнэ.
- Доод мөч, ялангуяа гуя болон дунд чөмөг, хэвлийн хөндий, бөөр ба шээсний замын мэс засалд хэрэглэнэ.
- Нэвчүүлэн мэдээгүйжүүлэг, ууц болон мөрний сүлжээ, захын мэдрэл, бүсэлхийн эпидураль болон каудаль хоригт хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бупивакаин, амидын бүлгийн хэсгийн мэдээгүйжүүлэгч эсвэл туслах бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Менингит, төв мэдрэлийн тогтолцооны хавдар, полиомиелит, гавлын доторх цус алдалт, нугасны нарийсал, спондилит, сүрьеэ эсвэл саяхны нурууны гэмтэлтэй үед хэрэглэхгүй.
- Үжил, хатгалтын хэсгийн идээт халдвар, кардиоген эсвэл гиповолемийн шок, бүлэгнэлтийн эмгэг болон антикоагулянт эмчилгээний үед хэрэглэхгүй.