Ибуфен форте гүзээлзгэнэ (Ibufen forte guzeelzgene)
Medana Pharma S.A.
Эмийн хэлбэр
Ууж хэрэглэх хөвмөл
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
200 мг / 5 мл-100 мл · №1
200 мг / 5 мл-40 мл · №1
Хэрэглэх заалт
- Төрөл бүрийн шалтгаантай биеийн температур ихсэлт:
- амьсгалын дээд замын вирусын халдвар
- хоолой өвдөх (фарингит)
- халууралт бүхий хүүхдийн халдвар
- вакцины дараах урвал
- Сул болон дунд зэргийн хүчтэй, янз бүрийн шалтгаантай өвдөлтийн хамшинж:
- дунд чихний үрэвслийн үеийн чихний өвдөлт
- шүдлэх үеийн шүдний өвдөлт
- толгойн өвдөлт, мигрень
- булчин, үений өвдөлт
- Хэрэглэх заалт
- Төрөл бүрийн шалтгаантай биеийн температур ихсэлт:
- амьсгалын дээд замын вирусын халдвар
- хоолой өвдөх (фарингит)
- халууралт бүхий хүүхдийн халдвар
- вакцины дараах урвал
- Сул болон дунд зэргийн хүчтэй, янз бүрийн шалтгаантай өвдөлтийн хамшинж:
Эсрэг заалт
- Ибупрофен форте бэлдмэлийг дараах өвчтөнд хэрэглэхийг хориглоно:
- ибупрофенд хэт мэдрэгшилтэй, энэ эмийн бэлдмэлийн аль нэг туслах бодис болон бусад төрлийн стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг стероид бус эмийн бэлдмэлд (СБҮЭБ) хэт мэдрэг бол
- ацетилсалицилын хүчил болон стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг стероид бус эмийн бэлдмэл хэрэглэсэний дараа гуурсан хоолойн агчил, гуурсан хоолойн багтраа, ринит, ангионевротик хаван эсвэл чонон гүвдрүү хэлбэрээр өмнө хэт мэдрэгшлийн шинж тэмдэг илэрч байсан бол
- ходоод болон (эсвэл) дээрх гэдэсний идэвхитэй хэлбэрийн шархлаа өвчин сэдрэлийн шатанд эсвэл өвчний түүхэнд шарх эсвэл цус алдалт дахиж байсан түүхтэй (шархлаа болон цус алдалт хоёр болон түүнээс дээш удаа дахиж байсан)
- СБҮЭБ-ийг хэрэглэсэний дараа ходоод гэдэсний замын дээд хэсгээс цус алдаж байсан эсвэл цоорч байсан өвчний түүхтэй
- элэг болон бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай
- хүнд хэлбэрийн зүрхний дутагдалтай (NYHA-ийн ангиллаар үйл ажиллагааны IV анги)
- гуравдугаар гурван сартайд
- цусархаг диатезтай хүмүүст
- Тусгай заалт
- Дараах төрлийн өвчтөнд эмийн бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ:
- системийн чонон хөрвөс болон холбогч эдийн холимог өвчлөлтэй – халдварт бус менингит үүсэх эрсдэл ихтэй