Ибуфен (Ibufen)
Pharmaceutical works polpharma S.A. medana branch in sieradz
Эмийн хэлбэр
Хөвмөл
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
100 мг / 5 мл-100 мл · №1
Хэрэглэх заалт
- Төрөл бүрийн шалтгаантай халууралт:
- o Салстын эмгэг
- o Амьсгалын эрхтэний вирусын цочмог халдварт эмгэгүүдийн үед
- o Ханиад томуу
- o Гүйлсэн булчирхайн үрэвсэл (залигуурын үрэвсэл)
- o Халуурах шинж бүхий хүүхдийн халдварт өвчний үед
- o Вакцины дараах урвал
- Янз бүрийн шалтгаандтай, хөнгөн дунд зэргийн өвдөлт:
- o Дунд чихний үрэвслийн сэдрэл
- o Шүдний өвдөлт, шүд өвдөлттэйгээр цухуйх
- Хэрэглэх заалт
- Төрөл бүрийн шалтгаантай халууралт:
- o Салстын эмгэг
- o Амьсгалын эрхтэний вирусын цочмог халдварт эмгэгүүдийн үед
- o Ханиад томуу
- o Гүйлсэн булчирхайн үрэвсэл (залигуурын үрэвсэл)
- o Халуурах шинж бүхий хүүхдийн халдварт өвчний үед
- o Вакцины дараах урвал
- Хэрэглэх заалт
Эсрэг заалт
- Ибупрофен бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг хориглоно:
- Ибупрофен болон бэлдмэлийн найрлагад орсон туслах бодист, эсвэл стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэлд хэт мэдрэг хүнд
- Ацетилсалицилын хүчил, стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл хэрэглэхэд гуурсан хоолойн агчил, багтраа, ринит, ангионевротик хаван эсвэл чонон хөрвөс зэргээр өмнө нь хэзээ нэгэн цагт харшлын урвал илэрч байсан бол.
- Ходоод арван хоёр хуруу гэдэсний шархлааны сэдрэл үе, стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл хэрэглэсний дараах ходоод гэдэсний замын цооролт, цус алдалтын үед (шархлаа болон цус алдалт 2 буюу түүнээс дээш удаа давтагдсан)
- Өвчний өгүүлэмжиндээ СБҮЭБ хэрэглэсэний дараагаар ходоод гэдэсний дээд замаас цус алдаж байсан, эсвэл цоорч байсан бол
- Бөөр, элэгний хүнд хэлбэрийн дутагдлын үед
- Зүрхний хүнд хэлбэрийн дутагдлын үед (NYHA-ийн ангиллаар үйл ажиллагааны IV анги)
- Цусархаг диатезтай бол
- Жирэмсний гурав дахь гурван сартайд
- Тусгай заалт
- Дараах өвчтөнд уг бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ:
- – Тогтолцооны чонон яр болон холбогч эдийн холимог хэлбэрийн өвчтэй – асептик менингит үүсэх эрсдэл өндөр байдаг