ИбуПлас (IbuPlus)
Leben laboratories Pvt.Ltd
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- IbuPlus (Ибупрофен, Парацетамол) нь хэрэх өвчин, өсвөр насныхны идиопатик артрит, зөөлөн эдийн гэмтэл, насанд хүрээгүйчүүдийн системийн идиопатик артрит, бусад тулгуур эрхтний эмгэгүүд болон сарын тэмдэг өвдөлттэй ирэх үеийн бага ба дунд зэргийн өвдөлт, мөчний үрэвсэл/өвдөлт, мигрень, шүдний өвдөлт, мэс заслын дараах үеийн өвдөлтийг намдаах болон халуун бууруулах зорилгоор хэрэглэнэ. Энэ бүтээгдэхүүн нь Ибупрофен эсвэл Парацетамол эмүүдийг дангаар нь хэрэглэснээс илүү хүчтэйгээр өвдөлтийг намдаадаг.
Эсрэг заалт
- Ходоод гэдэсний идэвхтэй явагдаж байгаа, цус алдах эрсдэлтэй шархлаа, ходоод гэдэсний цус алдалт, урьд нь СБҮЭ хэрэглэсэнтэй холбоотойгоор ходоод гэдэснээсээ цус алдаж байсан, цооролт үүсч байсан (хоёр ба түүнээс дээш тохиолдолтой), зүрхний хүнд хэлбэрийн дутагдлын үед ибупрофенийг хэрэглэхийг хориглоно. Ибупрофенийг 3 сартай нярайд эсвэл 5 кг-аас доош жинтэй хүүхдэд хэрэглэхийг хориглоно. Парацетамолын 500 мг / 5 мл суспензийг 12-оос доош насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно. Парацетамолыг В бүлгийн менингококкийн эсрэг вакцин хийлгэсний дараа дархлаажуулалтын дараах халууралтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхийг хориглоно.