Идеос (Ideos)
Innothera Chouzy
Эмийн хэлбэр
Зажилдаг шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
1250 мг + 400ед · 30 шахмал
Хэрэглэх заалт
- өндөр настанд витамин Д, кальцийн дутагдалтай тохиолдолд
- ясны сийрэгжилтийн зарим эмчилгээтэй холбоотой (ясны масс буурч, ясны хэврэгшил нэмэгддэг), витамин Д, кальцийн дутагдалтай эсвэл дутагдал үүсэх эрсдэлтэй үед.
- Энэ эмийг зөвхөн насанд хүрэгчидэд хэрэглэнэ.
- ИДЕОС хэрэглэхийн өмнө мэдвэл зохих зүйлс
- ИДЕОС хэрэглэхгүй:
- хэрэв та кальци, витамин Д эсвэл энэ эмийн бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд харшилтай (хэт мэдрэг) байвал (6-р хэсэгт жагсаасан)
- бэлдмэл устөрөгчжүүлсэн шар буурцагны тос агуулсан тул та газрын самар, шар буурцагт харшилтай (хэт мэдрэмтгий) бол
- хэрэв таны цусан дахь кальцийн хэмжээ хэвийн бус өндөр байвал (гиперкальциеми)
- шээсээр кальцийн ялгаралт их бол (гидеркальциури)
- Хэрэв та гиперкальциеми эсвэл гиперкальциури (жишээ нь: паратироид булчирхайн хэт идэвхжил, ясны чөмөгний өвчин (миелома), хорт хавдар (ясны үсэрхийлэл)) -д хүргэдэг эмгэгтэй бол
- хэрэв та бөөрний чулуутай (кальцийн литиаз) эсвэл бөөрөнд кальци хуримтлагдсан (нефрокальциноз) бол
- хэрэв та бөөрний хүнд өвчтэй бол (бөөрний дутагдал)
- хэрэв та витамин Д-н хэт их нөөцтэй бол (гипервитаминоз Д).
Эсрэг заалт
- Кальци – Д3 Никомед Форте бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхгүй.
- Кальци, витамин Д эсвэл уг бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд харшилтай бол
- Бөөрний ноцтой эмгэг
- Цус эсвэл шээсэн дэх кальцийн агууламжийн илүүдэл
- Бөөрний чулуу
- Цусан дахь витамин Д-ын агууламж их байх
- 18 хүртэл насны хүүхэд
- Хэрэглэх үеийн болгоомжлох шаардлагатай арга хэмжээ
- Кальци – Д3 Никомед Форте бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмч эсвэл эмийн сангийн ажилтантай зөвлөнө.
- Хэрэв та удаан хугацааны эмчилгээ хийлгэж байгаа бол, ялангуяа шээс хөөх эм (шингэн хуримтлагдах ба цусны даралт ихсэх эмгэгийн эмчилгээнд хэрэглэдэг эм) эсвэл зүрхний гликозид (зүрхний өвчний эмчилгээнд хэрэглэдэг хуруувчин цэцгийн бэлдмэл) хэрэглэж байгаа бол.
- Хэрэв танд бөөрний үйл ажиллагааны өөрчлөлтийн шинж байгаа бол эсвэл бөөрний чулуу үүсэх эрсдэл өндөр бол
- Хэрэв та саркоидозтой бол (бие махбод дахь витамин Д-ын түвшинг ихэсгэж болзошгүй дархлалын системийн өвчин)
- Хэрэв та ясны сийрэгжилтэй ба энэ үед хөдөлж чадахгүй байгаа бол
- Хэрэв та витамин Д агуулсан бусад эм хэрэглэж байгаа бол. Кальци ба витамин Д-ын нэмэлт тунг эмчлэгч эмч сайтар хянах хэрэгтэй.
- Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэх нь
- Тиазидын бүлгийн шээс хөөх эм нь шээстэй ялгарах кальцийн ялгаралтыг саатуулдаг. Цусан дахь кальцийн түвшин ихсэх аюул нэмэгддэг учир Кальци – Д3 Никомед Форте бэлдмэл ба тиазидын бүлгийн шээс хөөх эмийг хамт хэрэглэх үед цусны ийлдэс дэх кальцийн түвшинг тогтмол хянах шаардлагатай.
- Цусан дахь кальцийн түвшин ихэссэн үед зүрхний гликозидын хортой үр нөлөө ихсэж болно. Кальци – Д3 Никомед Форте бэлдмэл ба зүрхний гликозидыг хамт хэрэглэх үед зүрхний цахилгаан бичлэгийн үзүүлэлт болон цусны ийлдэс дэх кальцийн түвшинг хянах шаардлагатай.
- Кальцийн карбонат нь тетрациклины бүлгийн антибиотикын шимэгдэлтэнд нөлөөлж болно.Иймээс тетрациклиныг Кальци – Д3 Никомед Форте бэлдмэлийг хэрэглэхээс дор хаяж 2 цагийн өмнө эсвэл хэрэглэснээс хойш 4-6 цагийн дараа хэрэглэнэ.
- Хинолины бүлгийн антибиотикын үр нөлөө кальцитай хамт хэрэглэх үед багасаж болно. Хинолины бүлгийн антибиотикыг Кальци – Д3 Никомед Форте бэлдмэлийг хэрэглэхээс 2 цагийн өмнө эсвэл хэрэглэснээс хойш 6 цагийн дараа хэрэглэх хэрэгтэй.
- Бифосфонат агуулсан бэлдмэлийг (ясны сийрэгжилтийн эсрэг эм) Кальци – Д3 Никомед Форте бэлдмэлийг хэрэглэхээс дор хаяж 1 цагийн өмнө хэрэглэх хэрэгтэй.
- Кальцитай хамт хэрэглэж байгаа үед левотироксины шимэгдэлт багассаны улмаас үйлдэл нь буурч болно. Кальци – Д3 Никомед Форте бэлдмэл ба левотироксиныг 4 цагаас багагүй хугацааны зайтай хэрэглэнэ.
- Кальцийн давс нь төмөр, цайр, стронци ранелатын шимэгдэлтийг багасгаж болно. Иймээс төмөр эсвэл цайрын бэлдмэл эсвэл стронци ранелатыг Кальци – Д3 Никомед Форте бэлдмэлийг хэрэглэхээс дор хаяж 2 цагийн өмнө эсвэл дараа хэрэглэнэ.
- Орлистатын эмчилгээ нь тосонд уусамтгай витамины (жишээ нь витамин Д3) шимэгдэлтийг өөрчилж болно.