Нэвтрэх
  • Имипенем + Циластатин (Imipenem + Cilastatin)

    JW Pharmaceutical Corporation
    Эмийн хэлбэр
    Тарилгын уусмал бэлтгэх нунтаг
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    500 мг + 500 мг · №10
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • ЭМЧИЛГЭЭ
    • Имипенем, Циластатин эмгэг төрүүлэгчийн эсрэг өргөн хүрээний идэвх үзүүлэх тул аэроб/анаэроб олон микробын хавсарсан халдваруудын эмчилгээнд түүнчлэн халдвар үүсгэгч организмыг тодорхойлохоос өмнөх эмчилгээнд хэрэглэнэ. Имипенем, Циластатинд мэдрэг организмуудаас үүсгэгдсэн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ:
    • Хэвлийн хөндийн халдварууд
    • Амьсгалын доод замын халдварууд
    • Эмэгтэйчүүдийн халдварууд
    • Цусан үжил
    • Шээс бэлгийн замын халдварууд
    • Яс, үе мөчний халдварууд
    • Арьс, зөөлөн эдийн халдварууд
    • Имипенем ба Циластатиныг түүнд мэдрэг аэроб ба анаэроб бактерын омгийн улмаас үүссэн холимог халдварыг эмчлэхэд зориулагдсан. Эдгээр холимог халдварын дийлэнх хэсэг нь үтрээ, арьс, амнаас, өтгөнөөс гарсан флоруудтой холбоотой байдаг. Эдгээр холимог халдварын үед Bacteroides fragilis нь хамгийн түгээмэл тохиолддог anaerobic эмгэг үүсгэгч бөгөөд аминогликозид, цефалоспорин, пенициллинд тэсвэртэй байдаг. Гэхдээ Bacteroides fragillis нь ихэвчлэн Имипенем, Циластатинд мэдрэг байдаг. Имипенем ба Циластатин нь цефалоспоринууд, цефазолин, цефоперазон, цефалотин, цефотаксим, моксалактам, цефтазидим, цфетриаксонд тэсвэртэй аэроб ба анаэроб грам-эерэг ба грам- сөрөг бактериудаар үүсгэсэн олон халдварын эсрэг үр нөлөөтэй. Үүнтэй адил аминогликозидууд (гентамицин, амикацин, тобрамицин) эсвэл пенициллинүүд (ампициллин, карбенициллин, пенициллин-G, тикарциллин, пиперациллин, азлоциллин, мезлоциллин)-д тэсвэртэй организмын үүсгэсэн олон халдварууд Имипенем, Циластатины эмчилгээний үр дүн үзүүлдэг. Имипенем, Циластатиныг менингитын эмчилгээнд зөвлөхгүй.
    • Имипенем, Циластатин тарилгыг энэ бүтээгдэхүүний найрлага дах нэгдэлд хэт мэдрэг өвчтөнд хориглоно.

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !