Иммунал (Immunal)
Lek Pharmaceuticals d.d
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
80 мг · 20 шахмал
Хэрэглэх заалт
- Дархлаа идэвхжүүлэх
- Хүндрээгүй цочмог халдварт өвчнүүд, ханиадаар өвчлөмтгий хүмүүс
- Ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, шинж тэмдгийг бууруулах
- Архаг халдварт өвчний үед удаан хугацаагаар антибиотик эмчилгээ хийлгэн дархлаа нь суларсан хүмүүст хэрэглэнэ.
- Иммунал шахмал хэрэглэхийн өмнө анхаарах зүйл.
- Дараах тохиолдолд Иммунал шахмалыг хэрэглэхгүй:
- Бэлдмэлийн найрлага дахь Echinacea purpurea болон бусад нийлмэл цэцэгтний овгийн ургамлууд болон туслах бодист харшилтай хүмүүс.
- Даамжрах явцтай системийн өвчнүүд: сүрьеэ, саркоидоз
- Аутоиммуны өвчнүүд: коллагеноз, тархмал хатуурал
- Дархлаа хомсдол: ДОХ буюу ХДХВ-ын халдвар.
- Дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж буй хүмүүс (Хорт хавдрын эсрэг, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны өмнө ба хойно хэрэглэх эмтэй холбоотой).
- Цагаан эсийн өртсөн цусны системийн эмгэг. (жишээлбэл: агранулоцитоз, лейкоз).
- Удамшлын харшлын урвалтай үед. (бронхийн багтраа, атопик арьсны үрэвсэл, чонон хөрвөс)
- Бэлдмэлийг 1-ээс доош насны хүүхдэд хэрэглэхгүй.