Имодев (Imodev)
Devlife Corporation Pvt.,Ltd
Эмийн хэлбэр
Капсул
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
2 мг · 100 капсул
Хэрэглэх заалт
- Имодевийг насанд хүрэгсэд болон 12 ба түүнээс дээш насны хүүхдийн цочмог суулгалтын шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Эмч эхний оношийг тавьсны дараа 18-с дээш насны насанд хүрэгсдэд гэдэс цочролын хам шинжтэй холбоотой цочмог суулгалтын шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Илеостомийн шүүрлийн хэмжээг багасгах зорилгоор хэрэглэнэ.
Эсрэг заалт
- ЛоперамидÒ-г лоперамид ба эмийн бэлдмэлийн найрлаганд орсон аливаа бодист хэт мэдрэгшилтэй үед хэрэглэхийг хориглоно.
- ЛоперамидÒ-г 6 хүртэлх насанд хэрэглэхийг зөвлөхгүй.
- ЛоперамидÒ-г дараах өвчтөнүүдэд үндсэн эмчилгээ болгон хэрэглэж болохгүй. Үүнд:
- Цустай баас ба өндөр халууралтаар илрэх цусан суулгатай өвчтөнүүд
- Цочмог шархлаат колиттой өвчтөнүүд
- Халдварт бичил биетнүүд, түүн дотроо Salmonella, Shigella ба Campylobacter-аар үүсгэгдсэн бактерийн гаралтай энтероколиттой өвчтөнүүд
- Өргөн хүрээний антибиотикийн хэрэглээтэй холбоотойгоор үүсгэгдсэн псевдомембраноз колиттой өвчтөнүүд.
- ЛоперамидÒ-ыг гэдэсний түгжрэл, мегаколон, хордлогот мегаколон зэрэг ноцтой хүндрэлийн болзошгүй эрсдлээс хамааран гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн буурсан үед хэрэглэхийг зөлөхгүй. ЛоперамидÒ-ын хэрэглээг өтгөн хаталт, гэдэс дүүрэлт ба гэдсэний түгжрэлийн үед нэн даруй зогсоох шаардлагатай.