Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Индапамид (Indapamidum)

    Pharmaceutical Works Polpharma S.A
    Эмийн хэлбэр
    Бүрхүүлтэй шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    B, C, D
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    2.5 мг

    Дээд үнэ
    270 ₮
    ЭМД
    189 ₮
    Төлөх
    81 ₮
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Уг эмийн бэлдмэл нь индапамид үйлчлэгч бодис агуулсан бүрхүүлтэй шахмал. Индапамид нь шээс хөөх бүлгийн эмийн бэлдмэл юм. Ихэнх шээс хөөх эмийн бэлдмэл нь бөөрөөр ялгарах шээсний хэмжээг ихэсгэдэг. Бусад шээс хөөх эмийн бэлдмэлтэй харьцуулахад индапамид нь шээсний хэмжээг бага зэрэг ихэсгэдэг байна. 
    • Индапамид эмийн бэлдмэлийг артерийн даралт ихсэх эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ. (артерийн даралт ихсэх өвчин). 

    Индапамид эмийн бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхгүй. 

    • Индапамид, сульфонамид болон уг бэлдмэлийн найрлага дахь ямар нэгэн бүрэлдэхүүн хэсэгт харшилтай (хэт мэдрэг) өвчтөн
    • Бөөрний хүнд эмгэгтэй (анури – шээс хаагдах) өвчтөн
    • Элэгний хүнд эмгэг, эсвэл элэгний энцефалопатитай (тархийг гэмтээдэг эмгэг) өвчтөн
    • Өвчтөний цусан дахь калийн хэмжээ бага байх.

    Дараах тохиолдолд Индапамид SR эмийн бэлдмэлийг онцгой болгоомжтой хэрэглэнэ. 

    • Элэг болон бөөрний өвчтэй хүмүүс
    • Чихрийн шижинтэй өвчтөн
    • Тулай өвчтэй хүмүүс
    • Зүрхний цохилт олширсон хэмнэл алдагдалтай (тахиаритми) өвчтөн
    • Бамбайн ойролцоох булчирхайн үйл ажиллагааны шинжилгээ хийхээр төлөвлөсөн өвчтөн.

    Өвчтөн гэрэлд хэт мэдрэг болсон бол эмчид мэдэгдэх хэрэгтэй. 

    Хэрэв өвчтөнд дээр дурьдсан шинж тэмдгийн аль нэг нь өөрт нь хамааралтай эсвэл уг эмийн бэлдмэлийг хэрэглэх шалтгаан нь эргэлзээтэй санагдвал эмч болон эмзүйчид хандах хэрэгтэй. 

    Шаардлагатай тохиолдолд эмч цусны кали болон  натрийн хэмжээ бага байгаа эсэх мөн кальцийн хэмжээ ихэссэн эсэхийг тодорхойлох зорилгоор нэмэлт шинжилгээ хийж болно. 

    Индапамидийн үйлчлэгч бодис нь сэргээшийг илрүүлэх шинжилгээнд эерэг  хариу өгч болзошгүй тул тамирчдад урьдчилан анхааруулах хэрэгтэй. 

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7494