Инфулган (Infulgan)
Yuria-Pharm LLC
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
10 мг / мл - 100 мл · №1
Хэрэглэх заалт
- Дунд зэргийн өвдөлтийг дарах зорилгоор (жишээ нь хагалгааны дараа), халууралтыг түргэн намдаах зэрэгт богино хугацаанд (хэрвээ энэ бэлдмэлийг зайлшгүй тариагаар хэрэглэх шаардлагатай бол эсвэл өөр төрлийн эмчилгээ хийх боломжгүй байгаа бол) хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Парацетамол ба парацетамолын гидрохлоридод (парацетамолын урьдал эм) эсвэл бэлдмэлийн найрлагад орсон аль нэгэн бодист хэт мэдрэгшилтэй бол
- Элэгний эсийн хүнд хэлбэрийн дутагдалтай байвал хэрэглэхгүй.
- Аюулгүй хэрэглээний талаар онцгой анхааруулга.
- Инфулган бэлдмэлийг хэрэглэх үедээ тун анхааралтай байж, эмийн тунг (миллиграмм (мг) ба миллилитр (мл)) андуурах, хэтрүүлэх зэргээс байнга сэргийлэх хэрэгтэй. Учир нь тунг андуурч хэмжээг хэтрүүлбэл үхэлд хүргэх хүртэл ноцтой үр дагавар авч ирэх эрсдэлтэй. Өвчтөнд бичиж өгөхдөө ерөнхий тунг миллиграммаар бичих ба ерөнхий тунгийн эзэлхүүнийг миллилитрээр давхар зааж өгөх хэрэгтэй.
- Тунгийн хэтрэлтээс сэргийлэх бас нэг арга бол парацетамол агуулсан өөр нэрийн бэлдмэл давхар хэрэглэхээс өвчтөнийг хамгаалах явдал юм.