Ирдапин (Irdapin)
Nobel Ilac Sanayii Ve Ticaret A.S Turkey
Эмийн хэлбэр
Хальсан бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
150 / 10 мг · 28 шахмал
150 / 5 мг · 28 шахмал
300 / 10 мг · 28 шахмал
300 мг / 5 мг · 28 шахмал
Хэрэглэх заалт
Эсрэг заалт
- Ирбесартан/Амлодипин Безилат Импэкт бэлдмэлийг дараах өвчин эмгэгийн үед хэрэглэхгүй:
- хэрэв Та ирбесартан, амлодипин, кальцийн сувгийн өөр бусад хориглогч эсвэл бэлдмэлийн найрлагад агуулагдах аль нэг туслах бодист харшилтай (6-р хэсгээс жагсаалтыг харна уу)
- хэрэв Та гол судасны хавхлагын нарийсалттай (аортын стеноз) эсвэл
- зүрхний гаралтай шокын үед (зүрх бие махбодыг цусаар хангах боломжгүй байх)
- хэрэв Та зүрхний шигдээсийн дараах зүрхний дутагдалтай бол
- хэрэв Таны артерийн даралт хэт бага байгаа (артерийн гипотензи)
- хэрэв Та жирэмсний 3 сараас дээш хугацаатай бол (доорх «Жирэмсэн ба хөхүүл үе хэсгээс» харна уу)
- хэрэв Та чихрийн шижинтэй эсвэл бөөрний эмгэгтэй ба даралт бууруулахын тулд алискирен агуулсан эм хэрэглэж байгаа.