Изобупивакайн (Isobupivacaine)
Айвико тарилгын шингэний үйлдвэр
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
0.5%-2 мл · 50 ширхэг
Хэрэглэх заалт
- Нэвчүүлэн мэдээгүйжүүлэгт хэрэглэнэ.
- Дээд болон доод мөчний, захын мэдрэлийн, хавирга хоорондын, паравертебраль болон хэвлийн урд ханын мэдрэлийн хоригт хэрэглэнэ.
- Эпидураль мэдээгүйжүүлэгт хэрэглэнэ.
- Гар, хөлийн мултарсан үеийг оруулах зэрэг ажилбарын дамжуулах мэдээгүйжүүлэгт хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бупивакаин, амидын бүлгийн хэсгийн мэдээгүйжүүлэгч эсвэл туслах бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Менингит, төв мэдрэлийн тогтолцооны хавдар, полиомиелит, гавлын доторх цус алдалт, нугасны нарийсал, спондилит, сүрьеэ эсвэл саяхны нурууны гэмтэлтэй үед хэрэглэхгүй.
- Үжил, хатгалтын хэсгийн идээт халдвар, кардиоген эсвэл гиповолемийн шок, бүлэгнэлтийн эмгэг болон антикоагулянт эмчилгээний үед хэрэглэхгүй.