Жаденю
Novartis pharma Stein AG
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
180 мг · 30 хальсан бүрхүүлт шахмал
360 мг · 30 хальсан бүрхүүлт шахмал
Хэрэглэх заалт
- Насанд хүрэгчид болон 2-оос дээш насны хүүхдийн давтан цус сэлбэлтээс үүссэн төмрийн архаг ачааллын эмчилгээ.
- 10-аас дээш насны өвчтөний цус сэлбэлтээс үл хамаарах талассемийн хам шинжийн төмрийн архаг ачааллын эмчилгээ.
Эсрэг заалт
- Креатинины клиренс 40 мл/мин-ээс бага эсвэл сийвэнгийн креатинин насны хэвийн дээд хэмжээнээс 2 дахинаас их бол.
- Өндөр эрсдэлтэй миелодиспластик хам шинж, хурдан даамжрах цусны болон цусны бус хорт хавдартай бөгөөд хелатжуулах эмчилгээний ашиг тус хүлээх боломжгүй бол.
- Деферасирокс эсвэл бэлдмэлийн туслах бодист хэт мэдрэг бол.
- Элэгний хүнд дутагдалтай буюу Чайлд–Пью C ангилалтай бол хэрэглэхээс зайлсхийнэ.