Жеил аскорбины хүчил 500 мг (Jeil Ascorbic Acid)
Jeil Pharmaceutical Co.,Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
500 мг / 2 мл · 50 ампул
Хэрэглэх заалт
- Ууж хэрэглэх боломжгүй эсвэл хүндрэлтэй үед С аминдэмийн хүнд дутагдлыг эмчлэх болон урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ.
- Жирэмсэн, хөхүүл үе болон биеийн хүчний хүнд хөдөлмөрийн үед С аминдэмийн хэрэгцээ нэмэгдэхэд хэрэглэнэ.
- Хамар, буйл болон шээсний замын хялгасан судасны цус алдалт, ясны хугарал ба ясны өвчин, арьсны нөсөөжилт, гэрэлд мэдрэгших болон арьсны үрэвслийн үед хэрэглэнэ.
- Салицилат, атропин, аммонийн хлорид, барбитурат хэрэглэснээс С аминдэмийн дутагдал үүсэх эрсдэлтэй үед хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэл эсвэл найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Гипероксалури, талассеми, тулай, цистинури эсвэл глюкоз-6-фосфат дегидрогеназын дутагдалтай бол хэрэглэхгүй.