К-Каб (K-Kab)
HK inno.N Corporation
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
50 мг · 30 шахмал
Хэрэглэх заалт
- Ходоод-улаан хоолойн улайлттай сөргөө өвчний эмчилгээ
- Ходоод-улаан хоолойн улайлтгүй сөргөө өвчний эмчилгээ
- Ходоодны шархлаа өвчин
- Ходоодны шархлаа болон архаг хатангиршсан үрэвсэл (ходоодны салст бүрхүүлийн үрэвсэл)-ийн үед Хеликобактерийг (H.pylori)устгах зорилгоор антибиотик эмчилгээтэй хавсарч хэрэглэнэ.
- Тугналт, хэрэглэх арга
- Насанд хүрэгсэд
- Ходоод-улаан хоолойн улайлттай сөргөө өвчин
- Хоногт 50мг тунгаар 4 долоо хоног эмчилгээнд ууж хэрэглэнэ.
- Эмчилгээний 4 долоо хоногийн дараа эдгэрээгүй эсвэл өвчний шинж тэмдэг тогтвортой үргэлжилж байвал эмчилгээг дахин 4 долоо хоногоор үргэлжлүүлэх боломжтой.
- Ходоод-улаан хоолойн улайлтгүй сөргөө өвчин
- Хоногт 50мг тунгаар 8 долоо хоног ууж эмчилгээнд хэрэглэнэ.
- Ходоодны шархлаа болон архаг хатангиршсан үрэвсэл ( ходоодны салст бүрхүүлийн үрэвсэл) -ийн үед Хеликобактерийг(H. pylori) устгах зорилгоор антибиотик эмчилгээтэй хавсарч хэрэглэнэ.
- Хеликобактерийн (H. pylori) шалтгаантай ходоодны шархлаа болон ходоодны үрэвслийн үед хеликобактерийг устгах эмчилгээ хийнэ.
- Тегопразан 50мг, кларитромицин 500мг болон амоксациллин 1 гр тунгаар хоногт 2 удаа, нийт 7 хоногийн турш амаар ууж эмчилгээнд хэрэглэнэ.
- K-CAB can be taken without regard to food.
- K-КАБ эмийн бэлдмэлийг хоолноос хамааралгүйгээр ууж хэрэглэнэ.
- Хэрэглэх үед болгоомжлох нь
Эсрэг заалт
- Тегопразан, түүний найрлагад орсон аливаа бодис эсвэл бензимидазолыг агуулсан бусад бодист хэт мэдрэг өвчтөнүүд хэрэглэхийг хориглоно.
- Атазанавир, нелфинавир эсвэл рилпивирин-агуулсан эмийн бэлдмэлүүд (Эмийн зааврын 5-р хэсэг буюу “Эмийн харилцан үйлчлэл” гэсэн хэсгийг уншина уу)