Кальци Д3 Никомед форте лимон (Kaltsi D3 Nikomed forte limon)
Asker Contract Manufacturing AS
Эмийн хэлбэр
Зажилдаг шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
500 мг + 400ед · 120 шахмал
500 мг + 400ед · 30 шахмал
500 мг + 400ед · 60 шахмал
Хэрэглэх заалт
- Кальци ба витамин Д-ын дутагдлын эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт
- Кальци ба витамин Д-ын дутагдлын эрсдэлтэй өвчтөний ясны сийрэгжилтийн эмчилгээний үед кальци ба витамин Д-ыг нэмэлт болгон хэрэглэх
- Бэлдмэлийг хэрэглэж эхлэхээс өмнө мэдэх шаардлагатай мэдээллийн жагсаалт
Эсрэг заалт
- Кальци – Д3 Никомед Форте бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхгүй.
- Кальци, витамин Д эсвэл уг бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд харшилтай бол
- Бөөрний ноцтой эмгэг
- Цус эсвэл шээсэн дэх кальцийн агууламжийн илүүдэл
- Бөөрний чулуу
- Цусан дахь витамин Д-ын агууламж их байх
- 18 хүртэл насны хүүхэд
- Хэрэглэх үеийн болгоомжлох шаардлагатай арга хэмжээ
- Кальци – Д3 Никомед Форте бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмч эсвэл эмийн сангийн ажилтантай зөвлөнө.
- Хэрэв та удаан хугацааны эмчилгээ хийлгэж байгаа бол, ялангуяа шээс хөөх эм (шингэн хуримтлагдах ба цусны даралт ихсэх эмгэгийн эмчилгээнд хэрэглэдэг эм) эсвэл зүрхний гликозид (зүрхний өвчний эмчилгээнд хэрэглэдэг хуруувчин цэцгийн бэлдмэл) хэрэглэж байгаа бол.
- Хэрэв танд бөөрний үйл ажиллагааны өөрчлөлтийн шинж байгаа бол эсвэл бөөрний чулуу үүсэх эрсдэл өндөр бол
- Хэрэв та саркоидозтой бол (бие махбод дахь витамин Д-ын түвшинг ихэсгэж болзошгүй дархлалын системийн өвчин)
- Хэрэв та ясны сийрэгжилтэй ба энэ үед хөдөлж чадахгүй байгаа бол
- Хэрэв та витамин Д агуулсан бусад эм хэрэглэж байгаа бол. Кальци ба витамин Д-ын нэмэлт тунг эмчлэгч эмч сайтар хянах хэрэгтэй.
- Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэх нь
- Тиазидын бүлгийн шээс хөөх эм нь шээстэй ялгарах кальцийн ялгаралтыг саатуулдаг. Цусан дахь кальцийн түвшин ихсэх аюул нэмэгддэг учир Кальци – Д3 Никомед Форте бэлдмэл ба тиазидын бүлгийн шээс хөөх эмийг хамт хэрэглэх үед цусны ийлдэс дэх кальцийн түвшинг тогтмол хянах шаардлагатай.
- Цусан дахь кальцийн түвшин ихэссэн үед зүрхний гликозидын хортой үр нөлөө ихсэж болно. Кальци – Д3 Никомед Форте бэлдмэл ба зүрхний гликозидыг хамт хэрэглэх үед зүрхний цахилгаан бичлэгийн үзүүлэлт болон цусны ийлдэс дэх кальцийн түвшинг хянах шаардлагатай.
- Кальцийн карбонат нь тетрациклины бүлгийн антибиотикын шимэгдэлтэнд нөлөөлж болно.Иймээс тетрациклиныг Кальци – Д3 Никомед Форте бэлдмэлийг хэрэглэхээс дор хаяж 2 цагийн өмнө эсвэл хэрэглэснээс хойш 4-6 цагийн дараа хэрэглэнэ.
- Хинолины бүлгийн антибиотикын үр нөлөө кальцитай хамт хэрэглэх үед багасаж болно. Хинолины бүлгийн антибиотикыг Кальци – Д3 Никомед Форте бэлдмэлийг хэрэглэхээс 2 цагийн өмнө эсвэл хэрэглэснээс хойш 6 цагийн дараа хэрэглэх хэрэгтэй.
- Бифосфонат агуулсан бэлдмэлийг (ясны сийрэгжилтийн эсрэг эм) Кальци – Д3 Никомед Форте бэлдмэлийг хэрэглэхээс дор хаяж 1 цагийн өмнө хэрэглэх хэрэгтэй.
- Кальцитай хамт хэрэглэж байгаа үед левотироксины шимэгдэлт багассаны улмаас үйлдэл нь буурч болно. Кальци – Д3 Никомед Форте бэлдмэл ба левотироксиныг 4 цагаас багагүй хугацааны зайтай хэрэглэнэ.
- Кальцийн давс нь төмөр, цайр, стронци ранелатын шимэгдэлтийг багасгаж болно. Иймээс төмөр эсвэл цайрын бэлдмэл эсвэл стронци ранелатыг Кальци – Д3 Никомед Форте бэлдмэлийг хэрэглэхээс дор хаяж 2 цагийн өмнө эсвэл дараа хэрэглэнэ.
- Орлистатын эмчилгээ нь тосонд уусамтгай витамины (жишээ нь витамин Д3) шимэгдэлтийг өөрчилж болно.