Opens in a new tab
Нэвтрэх
  • Кальци Д3 Никомед минт (Kaltsi D3 Nikomed mint)

    Asker Contract Manufacturing AS
    Эмийн хэлбэр
    Зажилдаг шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    Жоргүй
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    500 мг + 200 сая ОУН · 120 шахмал
    500 мг + 200 сая ОУН · 30 шахмал
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Кальци ба Д-ын дутагдлын эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт
    • Кальци ба Д-ын дутагдлын эрсдэлтэй өвчтөний ясны сийрэгжилтийн эмчилгээний үед кальци ба Д-ыг нэмэлт эмчилгээ болгон хэрэглэх
    • Бэлдмэлийг хэрэглэж эхлэхээс өмнө мэдэх шаардлагатай мэдээллийн жагсаалт
    • Кальци – Д3 Никомед бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхгүй.
    • Кальци, Д эсвэл уг бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд харшилтай бол
    • Бөөрний ноцтой эмгэг
    • Цус эсвэл шээсэн дэх кальцийн агууламжийн илүүдэл
    • Бөөрний чулуу
    • Цусан дахь Д-ын агууламж их байх
    • Фруктоз, глюкоз-галактозын үл зохицол
    • Хэрэглэх үеийн болгоомжлох шаардлагатай арга хэмжээ
    • Кальци – Д3 Никомед бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмч эсвэл эмийн сангийн ажилтантай зөвлөнө.
    • Хэрэв та удаан хугацааны эмчилгээ хийлгэж байгаа бол, ялангуяа шээс хөөх эм (шингэн хуримтлагдах ба цусны даралт ихсэх эмгэгийн эмчилгээнд хэрэглэдэг эм) эсвэл зүрхний гликозид (зүрхний өвчний эмчилгээнд хэрэглэдэг хуруувчин цэцгийн бэлдмэл) хэрэглэж байгаа бол.
    • Хэрэв танд бөөрний үйл ажиллагааны өөрчлөлтийн шинж байгаа бол эсвэл бөөрний чулуу үүсэх эрсдэл өндөр бол
    • Хэрэв та саркоидозтой бол (бие махбод дахь Д-ын түвшинг ихэсгэж болзошгүй дархлалын системийн өвчин)
    • Хэрэв та ясны сийрэгжилтэй ба энэ үед хөдөлж чадахгүй байгаа бол
    • Хэрэв та Д агуулсан бусад эм хэрэглэж байгаа бол. Кальци ба Д-ын нэмэлт тунг эмчлэгч эмч сайтар хянах хэрэгтэй.
    • Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэх нь
    • Тиазидын бүлгийн шээс хөөх эм нь шээстэй ялгарах кальцийн ялгаралтыг саатуулдаг. Цусан дахь кальцийн түвшин ихсэх аюул нэмэгддэг учир Кальци – Д3 Никомед бэлдмэл ба тиазидын бүлгийн шээс хөөх эмийг хамт хэрэглэх үед цусны ийлдэс дэх кальцийн түвшинг тогтмол хянах шаардлагатай.
    • Цусан дахь кальцийн түвшин ихэссэн үед зүрхний гликозидын хортой үр нөлөө ихсэж болно. Кальци – Д3 Никомед бэлдмэл ба зүрхний гликозидыг хамт хэрэглэх үед зүрхний цахилгаан бичлэгийн үзүүлэлт болон цусны ийлдэс дэх кальцийн түвшинг хянах шаардлагатай.
    • Кальцийн карбонат нь тетрациклины бүлгийн антибиотикын шимэгдэлтэнд нөлөөлж болно. Иймээс тетрациклиныг Кальци – Д3 Никомед бэлдмэлийг хэрэглэхээс дор хаяж 2 цагийн өмнө эсвэл хэрэглэснээс хойш 4-6 цагийн дараа хэрэглэнэ.
    • Хинолины бүлгийн антибиотикын үр нөлөө кальцитай хамт хэрэглэх үед багасаж болно. Хинолины бүлгийн антибиотикыг Кальци – Д3 Никомед бэлдмэлийг хэрэглэхээс 2 цагийн өмнө эсвэл хэрэглэснээс хойш 6 цагийн дараа хэрэглэх хэрэгтэй.
    • Бифосфонат агуулсан бэлдмэлийг (ясны сийрэгжилтийн эсрэг эм) Кальци – Д3 Никомед бэлдмэлийг хэрэглэхээс дор хаяж 1 цагийн өмнө хэрэглэх хэрэгтэй.
    • Кальцитай хамт хэрэглэж байгаа үед левотироксины шимэгдэлт багассаны улмаас үйлдэл нь буурч болно. Кальци – Д3 Никомед бэлдмэл ба левотироксиныг 4 цагаас багагүй хугацааны зайтай хэрэглэнэ.
    • Кальцийн давс нь төмөр, цайр, стронци ранелатын шимэгдэлтийг багасгаж болно. Иймээс төмөр эсвэл цайрын бэлдмэл эсвэл стронци ранелатыг Кальци – Д3 Никомед бэлдмэлийг хэрэглэхээс дор хаяж 2 цагийн өмнө эсвэл дараа хэрэглэнэ.
    • Орлистатын эмчилгээ нь тосонд уусамтгай витамины (жишээ нь Д3) шимэгдэлтийг өөрчилж болно.

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !