Калийн хлорид 7.5% – 100 мл (Монос) (Kaliin khlorid 7.5%)
Эмийн хэлбэр
Судсаар дусаах уусмал
Олон улсын нэршил
7.5 % · 100 мл
Хэрэглэх заалт
- Гипокалиеми, ялангуяа кали агуулаагүй шээс хөөх эм хэрэглэсний дараах калийн дутагдалд хэрэглэнэ.
- Зүрхний хэм алдагдал, зүрхний гликозидын хордлого, хүнд хордлого, булчингийн дистрофи, тосгуурын жирвэлзэл болон булчин сулрах үед хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Гиперкалиеми болон кали ялгаруулах үйл ажиллагаа алдагдсан бөөрний өвчний үед хэрэглэхгүй.