Нэвтрэх
  • Карботин (Carbotin)

    Getwell Pharma India Pvt.Ltd
    Эмийн хэлбэр
    Тарилгын уусмал
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил

    Тун ба савлагааны хувилбарууд

    Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.

    10 мг / мл-15 мл · №1

    Бүртгэлийн дугаар: F20160129LP05376

    10 мг / мл-45 мл · №1

    Бүртгэлийн дугаар: F20160129LP05376
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Өндгөвчний хорт хавдрын эхний эмчилгээ
    • Карбоплатиныг өндгөвчний хорт хавдрын эхний эмчилгээнд бусад батлагдсан химийн эмүүдтэй хамт хавсран хийх заалттай. Хавсарсан эмчилгээний тогтсон горимын нэг бол Карбоплатин болон циклофосамидыг оруулсан байдаг.
    • Өндгөвчний хорт хавдрын хоёрдогч эмчилгээ
    • Өмнөх химийн эмчилгээний дараа нь дахисан, мөн өмнө нь цисплатинаар эмчлэгдэж байсан өвчтнүүдэд Карбоплатиныг дэмжих эмчилгээ болгон хэрэглэх заалттай. Өмнө нь цисплатинаар эмчлэгдэж байсан ба цисплатинаар эмчлэгдэж байх хугацаанд өвчин нь даамжирч байсан хэсэг бүлэг өвчтөнүүдийн хувьд эмчилгээнд хариу үзүүлэх нь буурч болно.
    • Карбоплатин нь хүнд хэлбэрийн миелосупресстэй өвчтөн, өмнө нь хүнд хэлбэрийн бөөрний дутагдалтай байсан өвчтөн (креатинины цэвэршилт 20мл/мин-аас бага), Карбоплатин болон бусад платин агуулсан эмд хүнд хэлбэрийн харшлын урвал өгч байсан түүхтэй өвчтөн зэрэгт эсрэг заалттай. Хөнгөн хэлбэрийн бөөрний дутагдлын үед тунг тохируулан хэрэглэж болно.
    • СӨРӨГ УРВАЛУУД
    • Карбоплатиныг хэрэглэх үед электролит өөрчлөгдөх, харшлын урвалууд гарах, тарьсан газар урвал өгөх зэргээс гадна цусны системийн, ходоод гэдэсний, мэдрэлийн системийн талаас, мөн бөөрний, элэгний хордлогын талын сөрөг урвалууд гарна.
    • Цусны системийн хордлого: цус төлжүүлэх эрхтэн дарангуйлагдах нь бөөрний дутагдалтай өвчтөнд илүү хүнд хэлбэрээр явагдана. Хэдийгээр энэ шинж нь эргэх чанартай боловч халдварын болон цусархаг хүндрэлд хүргэх аюултай.
    • Ходоод гэдэсний хордлого: бөөлжих, огиулах, өвдөх, суулгах, өтгөн хатах шинжүүд илрэнэ.
    • Мэдрэлийн системийн хордлого: Карбоплатинаар эмчлүүлж байгаа өвчтөнд үе үе чимчигнэх, хатгуулж байгаа мэт мэдрэмж төрөх зэрэг захын мэдрэлийн эмгэг ажиглагдана. Гэхдээ мэдрэлийн талын гаж нөлөө ерөнхийдөө бага тохиолдох боловч ялангуяа цисплатинаар өмнө нь удаан хугацаанд эмчлүүлж байсан өвчтөнд мэдрэлийн системийн эмгэгүүд хуримтлагдаж болно.
    • Бөөрний хордлого: Карбоплатиныг их хэмжээний шингэн хэрэглэхгүйгээр тарих, эсвэл шээсний ялгаралтыг албаар нэмэгдүүлэх нь төдийлэн түгээмэл биш тохиолддог бөөрний үйл ажиллагааны хэвийн биш үзүүлэлтийн шалтгаан болно.
    • Элэгний дутагдал: Элэгний үйл ажиллагааны хэвийн бус үзүүлэлтүүд (нийт билирубин – 5%, GOT – 19%, шүлтлэг фосфaтаз – 37%) нь ихэвчлэн хөнгөн бөгөөд эргэх шинжтэй байдаг.
    • Харшлын урвалууд: Карбоплатинд харшилтай үед гарах урвалд тууралт, чонон хөрвөс, улайлт, , бронхоспазм болон гипотензи орно.
    • Тариа хийсэн газарт илрэх урвал: Тариа хийсэн газарт улайх, хавдах, өвдөх болон судасны гадуур орсонтой холбоотой үхжил зэрэг болно. Бие сулрах, үс халцрах, цус-шээсний хам шинж, тайван бус болох, хоолны дуршилгүй болох, цусны даралт ихсэх шинжүүд хэд хэдэн өвчтөнд тэмдэглэгдсэн байна.

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !