Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Карнилев

    Help S.A.
    Эмийн хэлбэр
    Тарилгын уусмал
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    1г/5мл – 5

    Савлагаа: 5
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    тарилгын уусмал | FT20180912AP06716
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Карнитины хоёрдогч дутагдал – төрөлхийн (шээсээр органик хүчил гадагшлах) ба хоол тэжээлийн дутагдлын шалтгаант карнитины олдмол дутагдал (мальабсорбц, гэдэсний өвчнүүд), гемодиализ эмчилгээг удаан хугацаагаар хийлгэж байгаа, дараах шинж тэмдэг бүхий хүмүүст-булчин нь байнга татдаг, булчингийн эмгэг өөрчлөлт бүхий, булчингийн жин буурсан, араг ясны булчин суларсан, даралт буурсан, цус багадалттай, бөөрний үйл ажиллагааны архаг дутагдалтай (БАД) хүмүүст
    • Зүрхний цусан хангамжийн дутагдлаас шалтгаалан зүрхний булчинд үүссэн бодисын солилцооны хямрал (зүрхний булчинд эрчим хүчний гол эх үүсвэр болох өөхний хүчил хуримтлагдахыг дэмжин, эрчимжүүлдэг учраас ийм өвчтэй хүмүүст L-карнитин онцгой чухал хэрэгтэй бөгөөд түүнийг хэрэглэсний дараа зүрхний булчингийн агшилтын чадвар нэмэгдэн, булчингийн сөнөрөл даамжрахаас сэргийлж, зүрхний цахилгаан бичлэгийг хэвийн болгоно);
    • Зүрхний бах, зүрхний цочмог шигдээс, зүрхний гаралтай шокын үед үүссэн цусны эргэлтийн илэрхий алдагдал (гипоперфузи);
    • Төв болон захын мэдрэлийн тогтолцооны хямрал, амьсгал дарангуйлагдах хам шинж, сэтгэц-хөдөлгөөний алдагдал, уналт таталт, явдлын тэнцвэр-хэмнэл алдагдах, мэдрэлийн пирамидын алдагдал, нүд хөдөлгөгч мэдрэлийн эмгэг өөрчлөлт (гадаад офтальмоплеги, птоз ба бусад);
    • Элэгний өөрчлөлттэй хавсарсан мэдрэлийн эмгэгүүд (даамжирч буй элэгний эмгэг- элэг томрох, элэгний хатуурал, элэгний үйл ажиллагааны дутмагшил ба бөөрний үйл ажиллагааны алдагдал (Фанконийн гурвал хам шинж, шээсэнд фосфат, глюкоз, ацид амин хүчил илрэх), дотоод шүүрлийн булчирхайн хямрал (өсөлт саатах, чихрийн хэмжээ багасах), сонсгол муудах(мэдрэлийн шалтгаант дүлийрэл), хараа муудах (харааны мэдрэлийн хатингиршил, торлогийн нөсөөт сөнөрөл, болрын бүдэгшил), хоол боловсруулах замын хямрал;
    • Хоолны дуршил буурсантай холбоотой үүсэх өвчнүүд ба эмгэг байдал, биеийн жин буурах, турж эцэх шинж бүхий хүүхэд ба насанд хүрэгчдэд;
    • Мэдрэлийн шалтгаант хоолны дуршил алдагдал ба сэтгэцийн өвчний үе дэх тураал, цусны эргэлтийн хямрал ба гэмтлээс шалтгаалсан тархины үйл ажиллагааны эмгэг байдал (энцефалопати);
    • Гадаад шүүрлийн үйл ажиллагаа нь алдагдсан, нойр булчирхайн архаг дутагдал;
    • Шүүрлийн үйл ажиллагаа нь алдагдсан ходоодны архаг үрэвсэл;
    • Нярайн төрөх үеийн гэмтэл ба бүтэлт;
    • Хөхөх рефлекс султай (хөхөө хөхөх чадвар сул байгаа), бие нь сул, хөдөлгөөний идэвх муутай, амьсгал дарангуйлагдах хам шинж бүхий шинэ төрсөн гүйцэт ба дутуу нярайд эсвэл тэжээлээ зөвхөн судсаар (парентераль ) авч байгаа нярай хүүхдэд;
    • Нярайн шарлалт;
    • Хүнд өвчнөөр өвдсөний дараа болон мэс заслын дараах эдгэрэлтийн үед;
    • Хүүхдийн өсөлт, хөгжил хэвийн хүүхдээс хоцрогдож, биеийн жин нь нэмэгдэхгүй байгаа 16 хүртэл насны хүүхдэд, 16 хүртэл насны хүүхдэд үүссэн хүнд бус хэлбэрийн тиреотоксикоз;
    • Арьсны өвчний (хайрст үлд, себорейн намарс, арьс голомтлон хатуурах ба диск хэлбэрийн улаан чонон яр) эмчилгээнд хавсарга байдлаар;
    • Спортын тэмцээн угтаж, удаан хугацааны эрчимтэй бэлтгэл хийх болон бусад хэт их ачааллын үед (анаболик ба дасан зохицоход туслах зорилгоор) ажлын чадварыг нэмэгдүүлэх, тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлэх, ядралыг багасгах зорилгоор;
    • Таргалалтын эмгэгийг эмчлэх үед
    • Бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэгшсэн бол

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7380