Opens in a new tab
Нэвтрэх
  • Кеналог (Kenalog)

    KRKA d.d., Novo Mesto
    Эмийн хэлбэр
    Тарилгын уусмал
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    40 мг / мл-1 мл · №5
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Кеналог 40 бэлдмэл нь ерөнхий болон хэсэг газарт хэрэглэх уртасгасан үйлдэлтэй триамцинолоны ацетонидын усан хөвмөл юм. Бэлдмэл нь үрэвслийн эсрэг, дархлаа дарангуйлах, намдаах болон харшлын эсрэг үйлдэлтэй нийлэг кортикостероид юм. Бэлдмэл артерийн даралтыг ихэсгэхгүй. Ижил тунгаар бусад глюкокортикоидуудтай харьцуулахад гипофиз дарангуйлах үйлдэл нь сул.
    • Триамцинолон ацетонидыг дараах эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
    • Харшлын өвчнүүд, Үүнд: улирлын болон бүтэн жил үргэлжлэх харшлын , , атопик ба хавьтлын дерматит, сийвэнгийн өвчин, залгиурийн халдварт бус цочмог хавагналт. Анафилаксийн шокийн цочмог үед кортикостероидуудыг хэрэглэхгүй ч хожуу үеийн хүндрэлээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
    • Хэрх өвчин:
    • Кортикостероидуудыг ихэвчлэн хүнд зэргийн ревматоид артриттай, хэрхийн эсрэг, удаан хугацааны үйлдэл үзүүлэх бэлдмэлийн эерэг үр дүнгийн хүлээлттэй хүнд хэрэглэнэ. Цочмог тулайн богино хугацааны эмчилгээ, цочмог, өвөрмөц бус спондилоартроз, бурсит, эпикондилит, гэмтлийн дараах остеоартрит, псориазын артрит болон остеоартритын синовитын үед уг бэлдмэлийг хэрэглэх заалттай.
    • Арьсны өвчин:
    • Кортикостероидыг цэврүү өвчин, арьсны герпес төст , эксфолиатив дерматит, хүнд хэлбэрийн шүүдэст эритем, хүнд хэлбэрийн , хүнд хэлбэрийн себорейн дерматит, экзем, атопик дерматит, чонон хөрвөс, алопеци, пемфигус болон цочмог ба архаг дерматитын үед хэрэглэнэ.
    • Нүдний өвчин
    • Кортикостероидыг харшлын коньюктивит, эвэрлэгийн захын шархлаа, нүдний урд камерийн , хориоретинит, увеит, склерит, кератит, ирит, иридоциклит, харааны мэдрэлийн , симпатик офтальми зэрэг нүдний харшлын болон үрэвсэлт цочмог болон архаг эмгэгийн үед хэрэглэнэ.
    • Дотоод шүүрлийн эмгэг:
    • Кортикостероидыг бөөрний дээд булчирхайн анхдагч ба хоёрдогч дутагдал, конгенитал , хавдарын гаралтай гиперкальцеми, идээт бус тиреодит ба Аддисоны өвчинд хэрэглэнэ.
    • Ходоод гэдэсний хямрал:
    • Кортикостероидыг болон Кроны өвчний сэдрэлийг эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
    • Амьсгалын эрхтэний өвчнүүд:
    • Кортикостероидыг, бериллиоз, бөглөрөлтөт , Леффлерийн хам шинж, саркоидоз, тархмал сүрьеэгийг эмчилгээнд хэрэглэнэ.
    • Бусад заалт:
    • Сүрьэегийн менингит, тархмал склероз, (кортикостероидыг тархмал склерозын сэдрэлийн үед хэрэглэх бөгөөд намжмал үеийг сунгах сунгах боловч өвчний даамжрах явцад нөлөөлөхгүй).
    • Триамцинолон ба бэлдмэлийн найрлага дахь бодист хэт мэдрэг байх.
    • Ерөнхий мөөгөнцөрийн халдварын үед кортикостероидыг хэрэглэхгүй.
    • тромбоцитопенийн пурпурагийн үед кортикостероидыг булчинд тарихыг цээрлэнэ.
    • Доор дурьдагдах эсрэг заалт нь харьцангуй бөгөөд эмчилгээний төлөвлөж буй хугацаа, биед оруулах зам, ерөнхий болон хэсэг газар хэрэглэхээс хамаарсан болгоомжлол, урьдчилан сэргийлэлт юм.
    • Идэвхитэй
    • Кортикостероидууд нь бие махбодийн халдварт үзүүлэх хариу урвалыг бууруулах, хэсэг газрын ба системын халдварыг идэвхижүүлэх ба сэдрээх, ерөнхий мөөгөнцөрийн халдварыг сэдрээх, антибиотикоор хянагдахгүй халдварыг идэвхижүүлэх, далд хэлбэрийн сүрьеэг сэдрээх, түүний эмнэл зүйн илрэлийг хүндрүүлнэ.
    • Өвчний явцыг кортикостероид эмчилгээний явцад хянахад хүндрэлтэй байдаг.
    • Ясны сийрэгжилт
    • Удаан хугацааны кортикостероид эмчилгээний явцад ясны сийрэгжилт даамжирч ялангуяа настанд нурууны нугаламын дарагдсан гэмтэл үүсэх аюултай.
    • Миопати
    • Өвчний өгүүлэмждээ кортикостероидоор өдөөгдсөн проксималь миопатитай бол уг гаж нөлөө үүсэх эрсдэл нь болно. Кортикостероид эмчилгээг зогсооход хэдэн сарын дараа миопати арилна. Хүүхдэд энэхүү гаж нөлөө үүсэх эрсдэл нь өндөр байдаг.
    • Ходоодны шарх
    • Кортикостероид хэрэглэсэнтэй холбоотой үүсч болзошгүй бөгөөд шархлаа нь цус алдах эсвэл цоорох зэрэг хүндрэл үүсэх эрсдэлтэй. Өвчтөн үрэвслийн эсрэг бэлдмэл хавсарч хэрэглэж буй бол энэ эрсдэлийг улам нэмэгдүүлнэ.
    • Солиорол
    • Сэтгэл гутрал, дахилтат солиорох эмгэгийн өгүүлэмжтэй хүмүүст уг бэлдмэлийг хэрэглэхэд эрсдэл нэмэгддэг.
    • Эдийн нөхөн төлжилт
    • Гэдэсний шинэ анастомозтой өвчтөнд эдийн нөхөн төлжилт удааширна.
    • Кортикостероид хэрэглэж буй өвчтөнийг салхин цэцэг өвчний эсрэг вакцинд хамруулахгүй. Өндөр тунгаар кортикостероид эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнд мэдрэлийн талаас хүндрэл үүсэх эсвэл эсрэг биеийн үүсэлт хангалтгүй байх тул ямар нэг хийхгүй. Зайлшгүй хэрэглэх заалт үгүй бол триамцинолон ацетонидыг 6 хүртлэх насны хүүхдэд булчинд, 12 хүртлэх насны хүүхдэд үенд болон эмгэгтэй хэсэгт тарихыг зөвлөхгүй.
    • Кортикостероидыг хэсэг газарт хэрэглэхийг хориглох (харьцангуй) заалт:
    • Импетиго, арьсны трихофити, энгийн герпес зэрэг эмгэг
    • Нярай хүүхэд
    • Ердийн батга
    • Розацеа
    • Тэжээлгүйдлийн шарх

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !