Кетонал Дуо (Ketonal Duo)
Lek Pharmaceuticals d.d
Эмийн хэлбэр
Капсул
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
150 мг · 20 капсул
150 мг · 30 капсул
Хэрэглэх заалт
- Кетонал Дуо бэлдмэл нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэлтэй стероид бус хэрэхийн эсрэг эм юм. Түүнийг зарим өвдөлтийн хам шинжийн үед өвдөлт намдаах зорилгоор болон үрэвсэлт, сөнөрөлт, бодисын солилцооны хэрэх өвчний эмчилгээнд хэрэглэнэ.
- Дараах хэрэглэх заалтаар:
- Өвдөлт:
- Гэмтлийн дараах
- Хагалгааны дараах
- Сарын тэмдэг өвдөлттэй ирэх
- Хавдартай өвчтөний ясны үсэрхийллийн улмаас илрэх өвдөлт
- Хэрэх өвчин:
- Хэрэх төст үений үрэвсэл
- Спондилоартрит (барьцалдаат спондилит, хайрст үлдийн гаралтай үений үрэвсэл, реактив артрит)
- Тулай, хуурамч тулай
- Остеоартрит
- Үений гаднах хэрэх (тендинит, бурсит, мөрний үений капсулит)
- ЦЭЭРЛЭЛТ
- Кетопрофен болон бэлдмэлийн найрлага дахь ямар нэгэн туслах бодист хэт мэдрэг хүмүүс
- Кетопрофен болон төстэй үйлчилдэг бодис (стероид бус үрэвслийн эсрэг бусад бэлдмэл эсвэл салицилат (жишээ нь ацетилсалицилын хүчил)) хэрэглэсний улмаас бронхын багтраа, чонон хөрвөс, бронхын агчил, хамрын салст бүрхүүлийн үрэвсэл эсвэл харшлын урвал илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүс; эдгээр өвчтөнд хүнд явцтай анафилаксын урвал (ховор тохиолдолд үхэлд хүргэх) илэрсэн талаар тэмдэглэгдсэн (“Гаж нөлөө” гэсэн хэсгийг үз)
- Хүнд явцтай зүрхний дутагдал
- Гол судас ба титэм судас холбох хагалгаа хийх үеийн мэс заслын үеийн өвдөлтийн эмчилгээ
- Хоол боловсруулах үйл ажиллагааны архаг явцтай хямралын өгүүлэмжтэй өвчтөн
- Идэгдмэл шархлааны идэвхтэй үе, түүнчлэн ходоод гэдэсний цус алдалт, шархлаа, цооролтын өгүүлэмжтэй хүмүүс
- Цус алдахад өртөмтгий байдал
- Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлт
- Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлт
- Жирэмсний сүүлийн 3 сар (“Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ” гэсэн хэсгийг үз)
- 15 хүртэл насны хүүхэд
- Хэрэглэх үеийн онцгой анхааруулга ба болгоомжлол
- Кетонал Дуо бэлдмэлийг Стероид бус үрэвслийн эсрэг эмтэй (ЦОГ-2 ферментийг сонгомлоор дарангуйлагчийг оруулаад) хамт хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
- Хоол боловсруулах замын цус алдалт, шархлаа, цооролт
- Хоол боловсруулах замын цус алдалт, шархлаа, цооролт нь нас баралтанд хүргэж болох ба энэ нь стероид бус үрэвслийн эсрэг бүх эмийн хувьд тэмдэглэгдсэн байдаг бөгөөд хоол боловсруулах замын хүнд явцтай өвчний өгүүлэмжтэй эсвэл анхааруулах шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүйгээр эмчилгээний ямар ч үед үүсэж болно.
- Өндөр настай хүмүүст стероид бус үрэвслийн эсрэг эмийн гаж нөлөө илүү үүсдэг бөгөөд ялангуяа ходоод гэдэсний цус алдалт ба цооролт нь үхэлд хүргэж болно. (“Хэрэглэх арга, тун” гэсэн хэсгийг үз).
- Кетонал Дуо бэлдмэлийг ялангуяа өндөр тунгаар хэрэглэх нь хоол боловсруулах замын хүнд хэлбэрийн хортой нөлөөний өндөр эрсдэлтэй холбоотой байж болно (“Хэрэглэх арга, тун” ба “цээрлэлт” гэсэн хэсгийг үз).
- Стероид бус үрэвслийн эсрэг эмийн тунг ихэсгэх үед, шархлаа өвчний өгүүлэмжтэй өвчтөн (ялангуяа цооролт, цус алдалтаар хүндэрсэн) (“цээрлэлт” гэсэн хэсгийг үз), түүнчлэн өндөр настан зэрэгт хоол боловсруулах замын цус алдалт, шархлаа, цооролт үүсэх эрсдэл ихэсдэг. Эдгээр өвчтөний эмчилгээг хамгийн бага тунгаар эхлүүлнэ.
- Эдгээр өвчтөнд болон хоол боловсруулах замын хүндрэлийн эрсдэлийг ихэсгэдэг бусад эмийн бэлдмэл эсвэл ацетилсалицилын хүчлийг бага тунгаар хамт хэрэглэж байгаа өвчтөнд хамгаалах эмийн бэлдмэлийг (жишээ нь мизопростол, протоны шахуургыг хориглогч гэх мэт) хавсарч хэрэглэхийг анхаарч үзнэ (“Эмийн болон бусад хэлбэрийн харилцан үйлчлэл” гэсэн хэсгийг үз).
- Хоол боловсруулах замын зүгээс хордуулах нөлөө илэрсэн өгүүлэмжтэй өвчтөн (ялангуяа өндөр настай өвчтөн) ходоод гэдэсний замын зүгээс ямар нэгэн ер бусын шинж (хоол боловсруулах замын цус алдалт) илэрвэл (ялангуяа эмчилгээний эхэнд) мэдэгдэх хэрэгтэй.
- Ууж хэрэглэдэг кортикостероид, цусны бүлэгнэлтийг саатуулах эм (варфарин), серотонины мэдрэлийн төгсгөлд эргэн орохыг сонгомлоор саатуулдаг эм, тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг багасгах эм (ацетилсалицилын хүчил), судас өргөсгөгч никорандил зэрэг цус алдалт, шархлааны илрэлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг эмийн бэлдмэлтэй хамт онцгой болгоомжтой хэрэглэх хэрэгтэй (“Эмийн болон бусад хэлбэрийн харилцан үйлчлэл” гэсэн хэсгийг үз).
- Хэрэв Кетонал Дуо бэлдмэлийг хэрэглэж байгаа өвчтөнд хоол боловсруулах замын цус алдалт, шархлаа үүсвэл бэлдмэлийг зогсоох хэрэгтэй.
- Хоол боловсруулах замын өвчний (бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, Кроны өвчин) өгүүлэмжтэй өвчтөнд стероид бус үрэвслийн эсрэг эмийг болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Учир нь тэдгээр өвчтөнд эдгээр өвчин сэдэрч болзошгүй. (“Гаж нөлөө” гэсэн хэсгийг үз).
- Зүрх-судас болон тархины судсанд үзүүлэх үйлдэл
- Артерийн гипертензи ба хөнгөн болон дунд зэргийн явцтай зүрхний зогсонгишилт дутагдлын өгүүлэмжтэй өвчтөнд тохирсон хяналт ба зөвлөгөө шаардагддаг. Учир нь сонгомол бус стероид бус үрэвслийн эсрэг эмийг хэрэглэх үед шингэн хуримтлагдах ба хаван үүсдэг талаар тэмдэглэгдсэн байдаг.
- Стероид бус үрэвслийн эсрэг зарим эмийг (ялангуяа өндөр тунгаар болон удаан хугацаагаар хэрэглэх үед) хэрэглэх нь артерийн судасны бүлэнт эмгэгийн (жишээ нь зүрхний булчингийн шигдээс эсвэл цус харвалт) эрсдэл бага зэрэг ихсэхтэй холбоотой байж болно. Кетопрофены хувьд уг эрсдэлийг үгүйсгэх мэдээлэл хангалтгүй байдаг.
- Хянагдахгүй байгаа артерийн гипертензи, зүрхний зогсонгишилт дутагдал, онош нь тогтоогдсон зүрхний цус хомсрох өвчин, захын артерийн судасны эсвэл тархины судасны өвчний эмчилгээнд Кетонал Дуо бэлдмэлийг зөвхөн эмчилгээний ашигтай үйлдэл болон эрсдэлийг сайтар харьцуулж үзсэний дараа хэрэглэж болно. Зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлтэй (артерийн гипертензи, гиперлипидеми, чихрийн шижин, тамхи татах) өвчтөний удаан хугацааны эмчилгээний өмнө мөн дээрх байдлаар анхаарч үзэх шаардлагатай.
- Амьсгалын замын эмгэг
- Хамрын салст бүрхүүлийн архаг үрэвсэл, дайвар хөндийн архаг үрэвсэл, хамрын уйланхай зэрэг эмгэгтэй хавсарсан бронхын багтраатай өвчтөнд ацетилсалицилын хүчил эсвэл стероид бус үрэвслийн эсрэг эм хэрэглэсний дараа бусад өвчтөнтэй харьцуулахад харшлын урвал илрэх магадлал өндөр байдаг байна. Кетонал Дуо бэлдмэлийг хэрэглэснээр бронхын агчил эсвэл бронхын багтрааны өвчин хөдлөлийг үүсгэж (ялангуяа ацетилсалицилын хүчил болон стероид бус үрэвслийн эсрэг эмэнд харшилтай өвчтөнд) болно. (“Цээрлэлт” гэсэн хэсгийг үз)
- Цусан дахь калийн хэмжээ ихсэх
- Ялангуяа чихрийн шижин, бөөрний дутагдалтай өвчтөнд болон цусан дахь калийн хэмжээг ихэсгэдэг бэлдмэлтэй хамт хэрэглэж байгаа өвчтөний цусан дахь калийн хэмжээ ихсэж болно (“Эмийн болон бусад хэлбэрийн харилцан үйлчлэл“ гэсэн хэсгийг үз). Энэ тохиолдолд цусан дахь калийн хэмжээг хянах шаардлагатай.
- Бөөрний үйл ажиллагаа
- Зүрхний дутагдал, элэгний хатуурал, нефроз хам шинжтэй өвчтөн, түүнчлэн шээс хөөх эм хэрэглэж байгаа өвчтөн, бөөрний архаг дутагдалтай өвчтөн, ялангуяа настангуудын бөөрний үйл ажиллагааг эмчилгээний эхэнд сайтар хянах шаардлагатай. Эдгээр өвчтөнд Кетонал Дуо бэлдмэлийг хэрэглэснээр простагландины нийлэгжилт дарангуйлагдсаны улмаас бөөрний цусны урсгал багасаж улмаар бөөрний үйл ажиллагааны ээнэгшилгүйдэлд хүргэж болно.
- Элэгний үйл ажиллагаа
- Элэгний өвчний өгүүлэмжтэй эсвэл элэгний үйл ажиллагааны үзүүлэлт хэвийн хэмжээнээс хазайсан өвчтөний цусан дахь трансаминазын түвшинг ялангуяа удаан хугацааны эмчилгээний үед тогтмол хянах хэрэгтэй.
- Кетопрофены хэрэглээтэй холбоотойгоор ховор тохиолдолд элэгний үрэвсэл болон шарлалт илэрсэн талаар тэмдэглэгдсэн.
- Бэлдмэлийг архины хамааралтай хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
- Арьсны урвал
- Маш ховор тохиолдолд стероид бус үрэвслийн эсрэг эм хэрэглэсэнтэй холбоотойгоор эксфолиатив дерматит, Стивенс Джонсоны хам шинж, эпидермийн хордлогот үхжил зэрэг хүнд явцтай арьсны урвал (тэдгээрээс зарим нь нас баралтаар төгсдөг) илэрсэн талаар тэмдэглэгдсэн (“гаж нөлөө” гэсэн хэсгийг үз). Эдгээр урвал үүсэх эрсдэл ээлж эмчилгээний эхэнд өндөр байдаг бөгөөд ихэнх тохиолдолд эмчилгээний эхний сард үүснэ. Арьсны тууралт, салст бүрхүүлийн гэмтэл, харшлын урвалын бусад шинжийн эхний илрэл ажиглагдах үед Кетонал Дуо бэлдмэлийг зогсооно.
- Бусад нөлөө
- Нүд бүрэлзэх зэрэг харааны өөрчлөлт илэрсэн тохиолдолд эмчилгээг зогсооно.
- Кетонал Дуо бэлдмэл нь халуурах, өвдөх зэрэг халдварт өвчний шинж тэмдгийг далдалж болно. Энэ нь зохих эмчилгээг эхлэхийг хойшлуулж болох ба хүндрэл үүсэх эрсдэлийг ихэсгэдэг. Энэ нь бактерийн шалтгаантай уушгины үрэвсэл, салхин цэцгийг дагалдаж илэрдэг бактерийн гаралтай арьсны халдвар зэргийн үед ажиглагддаг. Хэрэв та халдвар байгаа үед уг бэлдмэлийг хэрэглэж байгаа бол халдварын шинж тэмдэг хадгалагдах эсвэл гүнзгийрвэл яаралтай эмчтэй зөвлөнө.
- Том хэмжээний мэс ажилбарын өмнө бэлдмэлийг зогсоох хэрэгтэй.
- Кетонал Дуо бэлдмэлийг хэрэглэх үед нөхөн үржих чадвар өөрчлөгдөж болох тул түүнийг жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүдэд хэрэглэхгүй.
- Жирэмслэхэд хүндрэлтэй байгаа эмэгтэйчүүд буюу эсвэл үргүйдлийн улмаас шинжилгээнд орж буй эмэгтэйчүүд Кетонал Дуо бэлдмэлийг зогсоохыг анхаарах хэрэгтэй.
- Кетонал Дуо капсул нь лактозын моногидрат (20мг/капсул) агуулдаг учир түүнийг төрөлхийн галактоз зохидоггүй хүмүүс, лактозын дутагдал, глюкоз ба галактозын шингээлтийн алдагдалтай хүмүүст хэрэглэхгүй.