Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Кетонал – Lek Pharmaceuticals d.d

    Lek Pharmaceuticals d.d
    Эмийн хэлбэр
    Капсул
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    50мг

    Савлагаа: 25 капсул
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    капсул | F20070330MP01615
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Кетонал бэлдмэл нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэлтэй стероид бус хэрэхийн эсрэг эм юм. Түүнийг зарим өвдөлтийн хам шинжийн үед өвдөлт намдаах зорилгоор болон үрэвсэлт, сөнөрөлт, бодисын солилцооны хэрэх өвчний эмчилгээнд хэрэглэнэ.
    • Кетоналыг дараах эмгэгт хэрэглэнэ:
    • Өвдөлт:
    • Гэмтлийн дараах
    • Хагалгааны дараах
    • Сарын тэмдэг өвдөлттэй ирэх
    • Хавдартай өвчтөний ясны үсэрхийллийн улмаас илрэх өвдөлт
    • Хэрэх өвчин
    • Хэрэх төст үений үрэвсэл
    • Барьцалдаат спондилит, хайрст үлдийн гаралтай үений үрэвсэл, реактив артрит
    • Тулай, хуурамч тулай
    • Остеоартрит
    • Үений гаднах хэрэх (тендинит, бурсит, мөрний үений капсулит)
    • ЦЭЭРЛЭЛТ
    • Кетопрофен болон бэлдмэлийн найрлага дахь ямар нэгэн туслах бодист хэт мэдрэг хүмүүс
    • Кетопрофен эсвэл төстэй үйлчилдэг бодис (стероид бус үрэвслийн эсрэг бусад бэлдмэл эсвэл салицилатууд (жишээ нь ацетилсалицилын хүчил)) хэрэглэсний дараа бронхын агчил, хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, бронхын багтраа, чонон хөрвөс эсвэл харшлын урвал илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүс; эдгээр өвчтөнд хүнд явцтай, ховор тохиолдолд үхэлд хүргэх анафилаксын урвал илэрч байсан талаар тэмдэглэгдсэн.(“Гаж нөлөө” гэсэн хэсгийг үз)
    • Хүнд явцтай зүрхний дутагдал
    • Гол судас ба титэм судас холбох хагалгаа хийх үеийн мэс заслын үеийн өвдөлтийн эмчилгээ
    • Хоол боловсруулах үйл ажиллагааны архаг явцтай хямралын өгүүлэмжтэй өвчтөн
    • Идэгдмэл шархлааны идэвхтэй үе шат, түүнчлэн ходоод гэдэсний цус алдалт, шархлаа, цооролтын өгүүлэмжтэй хүмүүс
    • Цус алдахад өртөмтгий байдал
    • Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлт
    • Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлт
    • Жирэмсний сүүлийн 3 сар (“Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ” гэсэн хэсгийг үз)
    • 15 хүртэл насны хүүхэд
    • Хэрэглэх үеийн онцгой анхааруулга ба болгоомжлол
    • Стероид бус үрэвслийн эсрэг эмтэй (ЦОГ-2 ферментийг сонгомлоор хориглогч эмийг оруулаад) хамт хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
    • Хоол боловсруулах замын зүгээс илрэх урвал
    • Хоол боловсруулах замын цус алдалт, шархлаа, цооролт нь нас баралтанд хүргэж болох ба энэ нь стероид бус үрэвслийн эсрэг бүх эмийн хувьд тэмдэглэгдсэн байдаг бөгөөд хоол боловсруулах замын хүнд явцтай өвчний өгүүлэмжтэй, эсвэл анхааруулах шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүйгээр эмчилгээний ямар ч үед үүсэж болно.
    • Өндөр настай хүмүүст стероид бус үрэвслийн эсрэг эмийн гаж урвал илүү үүсдэг бөгөөд ялангуяа ходоод гэдэсний цус алдалт ба цооролт нь үхэлд хүргэж болно (“Хэрэглэх арга, тун” гэсэн хэсгийг үз).
    • Кетонал бэлдмэлийг ялангуяа өндөр тунгаар хэрэглэх нь хоол боловсруулах замын хүнд хэлбэрийн хортой нөлөөний өндөр эрсдэлтэй холбоотой байж болно (“Хэрэглэх арга, тун” ба “Цээрлэлт” гэсэн хэсгийг үз).
    • Стероид бус үрэвслийн эсрэг эмийн тунг ихэсгэх үед, шархлаа өвчний өгүүлэмжтэй өвчтөн (ялангуяа цооролт, цус алдалтаар хүндэрсэн) (“цээрлэлт” гэсэн хэсгийг үз), түүнчлэн өндөр настан зэрэгт хоол боловсруулах замын цус алдалт, шархлаа, цооролт үүсэх эрсдэл ихэсдэг. Эдгээр өвчтөний эмчилгээг хамгийн бага тунгаар эхлүүлнэ.
    • Эдгээр өвчтөнд болон түүнчлэн хоол боловсруулах замын хүндрэлийн эрсдлийг ихэсгэдэг бусад эмийн бэлдмэл эсвэл ацетилсалицилын хүчлийг бага тунгаар хамт хэрэглэж байгаа өвчтөнд хамгаалах эмийн бэлдмэлийг (жишээ нь мизопростол, протоны шахуургыг хориглогч гэх мэт) хавсарч хэрэглэхийг анхаарах хэрэгтэй (Доорхи “Эмийн болон бусад хэлбэрийн харилцан үйлчлэл” гэсэн хэсгийг үз).
    • Хоол боловсруулах замын зүгээс хордуулах нөлөө илэрсэн өгүүлэмжтэй өвчтөнд (ялангуяа өндөр настай өвчтөн) хоол боловсруулах замын зүгээс ямар нэгэн ер бусын шинж (ялангуяа хоол боловсруулах замын цус алдалт) илэрвэл (ялангуяа эмчилгээний эхэнд) мэдэгдэх хэрэгтэй.
    • Ууж хэрэглэдэг кортикостероид, цусны бүлэгнэлтийг саатуулах эм (жишээ нь варфарин), серотонины мэдрэлийн төгсгөлд эргэн орохыг сонгомлоор саатуулдаг эм, тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг багасгах эм (ацетилсалицилын хүчил), судас өргөсгөгч никорандил зэрэг цус алдалт, шархлааны илрэлийн эрсдлийг нэмэгдүүлдэг эмийн бэлдмэлтэй хамт болгоомжтой хэрэглэх хэрэгтэй (“Эмийн болон бусад хэлбэрийн харилцан үйлчлэл” гэсэн хэсгийг үз).Хэрэв Кетонал бэлдмэлийн эмчилгээний суурин дээр хоол боловсруулах замын цус алдалт, шархлаа үүсвэл бэлдмэлийг зогсоох хэрэгтэй.
    • Хоол боловсруулах замын өвчний (бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, Кроны өвчин) өгүүлэмжтэй өвчтөнд стероид бус үрэвслийн эсрэг эмийг болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Учир нь тэдгээр өвчтөнд эдгээр өвчин сэдэрч болзошгүй. (“Гаж нөлөө” гэсэн хэсгийг үз).
    • Зүрх судас болон тархины судсанд үзүүлэх үйлдэл
    • Артерийн гипертензи ба хөнгөн болон дунд зэргийн явцтай зүрхний зогсонгишилт дутагдлын өгүүлэмжтэй өвчтөнд тохирсон хяналт зөвлөгөө шаардагддаг. Учир нь сонгомол бус стероид бус үрэвслийн эсрэг эмийг хэрэглэх үед шингэн хуримтлагдах ба хаван үүсдэг талаар тэмдэглэгдсэн байдаг.
    • Стероид бус үрэвслийн эсрэг зарим эмийг (ялангуяа өндөр тунгаар болон удаан хугацаагаар хэрэглэх үед) хэрэглэх нь артерийн судасны бүлэнт эмгэгийн (жишээ нь зүрхний булчингийн шигдээс, цус харвалт) эрсдэл бага зэрэг ихсэхтэй холбоотой байж болно. Кетопрофены хувьд ийм эрсдлийг үгүйсгэх мэдээлэл хангалтгүй байдаг.
    • Хянагдахгүй байгаа артерийн гипертензи, зүрхний зогсонгишилт дутагдал, онош нь тогтоогдсон зүрхний цус хомсрох өвчин, захын артерийн судасны болон тархины судасны өвчний эмчилгээнд Кетонал бэлдмэлийг зөвхөн сайтар судалж үзсэний дараа хэрэглэж болно Зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлтэй (артерийн гипертензи, гиперлипидеми, чихрийн шижин, тамхи татах) өвчтөнд удаан хугацааны эмчилгээг эхлэхийн өмнө мөн дээрх байдлаар анхаарах хэрэгтэй.
    • Амьсгалын системийн зүгээс илрэх өөрчлөлт
    • Хамрын салст бүрхүүлийн архаг үрэвсэл, дайвар хөндийн архаг үрэвсэл, хамрын уйланхай зэрэг эмгэгтэй хавсарсан бронхын багтраатай өвчтөнд ацетилсалицилын хүчил эсвэл стероид бус үрэвслийн эсрэг эм хэрэглэсний дараа бусад өвчтөнтэй харьцуулахад харшлын урвал илрэх магадлал өндөр байдаг байна. Кетонал бэлдмэлийг хэрэглэснээр бронхын агчил эсвэл бронхын багтрааны өвчин хөдлөлийг үүсгэж (ялангуяа ацетилсалицилын хүчил болон стероид бус үрэвслийн эсрэг эмэнд харшилтай өвчтөнд) болно. (“Цээрлэлт” гэсэн хэсгийг үз)
    • Цусан дахь калийн хэмжээ ихсэх
    • Ялангуяа чихрийн шижин, бөөрний дутагдалтай өвчтөнд болон цусан дахь калийн хэмжээг ихэсгэдэг бэлдмэлтэй хамт хэрэглэж байгаа өвчтөний цусан дахь калийн хэмжээ ихсэж болно (“Эмийн болон бусад хэлбэрийн харилцан үйлчлэл“ гэсэн хэсгийг үз). Энэ тохиолдолд цусан дахь калийн хэмжээг хянах шаардлагатай.
    • Бөөрний үйл ажиллагаа
    • Зүрхний дутагдал, элэгний хатуурал, нефроз хам шинжтэй өвчтөн, шээс хөөх эм хэрэглэж байгаа өвчтөн, бөөрний архаг дутагдалтай өвчтөн, ялангуяа настангуудын бөөрний үйл ажиллагааг эмчилгээний эхэнд сайтар хянах шаардлагатай. Эдгээр өвчтөнд Кетонал бэлдмэлийг хэрэглэснээр простагландины нийлэгжилт дарангуйлагдсаны улмаас бөөрний цусны урсгал багасаж улмаар бөөрний үйл ажиллагааны ээнэгшилгүйдэлд хүргэж болно.
    • Элэгний үйл ажиллагаа
    • Элэгний өвчний өгүүлэмжтэй эсвэл элэгний үйл ажиллагааны үзүүлэлт хэвийн хэмжээнээс хазайсан өвчтөний цусан дахь трансаминазын түвшинг ялангуяа удаан хугацааны эмчилгээний үед үе үе хянах хэрэгтэй.
    • Кетопрофены хэрэглээтэй холбоотойгоор ховор тохиолдолд элэгний үрэвсэл болон шарлалт илэрсэн талаар тэмдэглэгдсэн.
    • Кетоналыг архины хамааралтай хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
    • Арьсны урвал
    • Маш ховор тохиолдолд стероид бус үрэвслийн эсрэг эм хэрэглэсэнтэй холбоотойгоор эксфолиатив дерматит, Стивенс Джонсоны хам шинж, эпидермийн хордлогот үхжил зэрэг хүнд явцтай арьсны урвал (тэдгээрээс зарим нь нас баралтаар төгсдөг) илэрсэн талаар тэмдэглэгдсэн (“Гаж нөлөө” гэсэн хэсгийг үз). Эдгээр урвал үүсэх эрсдэл ээлж эмчилгээний эхэнд өндөр байдаг бөгөөд ихэнх тохиолдолд эмчилгээний эхний сард үүсдэг.
    • Кетонал бэлдмэлийг арьсны тууралт, салст бүрхүүлийн гэмтэл, харшлын урвалын бусад шинжийн эхний шинж тэмдэг илрэх үед зогсооно.
    • Бусад нөлөө
    • Нүд бүрэлзэх зэрэг харааны өөрчлөлт илэрсэн тохиолдолд эмчилгээг зогсооно.
    • Кетонал бэлдмэл нь халуурах, өвдөх зэрэг халдварт өвчний шинж тэмдгийг далдалж болно. Кетоналын хэрэглээ нь зохих эмчилгээг эхлэхийг хойшлуулж болох ба хүндрэл үүсэх эрсдлийг ихэсгэдэг. Энэ нь бактерийн шалтгаантай уушгины үрэвсэл, салхин цэцгийг дагалдаж илэрдэг бактерийн гаралтай арьсны халдвар зэргийн үед ажиглагддаг. Хэрэв та халдвар байгаа үед уг бэлдмэлийг хэрэглэж байгаа бол түүний шинж тэмдэг хадгалагдах эсвэл гүнзгийрвэл яаралтай эмчтэй зөвлөнө.
    • Том хэмжээний мэс ажилбарын өмнө бэлдмэлийг зогсоох хэрэгтэй.
    • Кетонал бэлдмэлийг хэрэглэх үед эмэгтэйчүүдийн нөхөн үржих чадвар багасаж болох ба иймээс түүнийг жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүдэд хэрэглэхгүй.
    • Жирэмслэхэд хүндрэлтэй байгаа эмэгтэйчүүд эсвэл үргүйдлийн улмаас шинжилгээнд орж буй эмэгтэйчүүд Кетонал бэлдмэлийг зогсоохыг анхаарах хэрэгтэй.
    • Кетоналын капсул нь лактозын моногидрат (186.10мг/капсул) агуулдаг учир түүнийг төрөлхийн галактоз зохидоггүй хүмүүс, Лапп лактозын дутагдал, глюкоз-галактозын шингээлтийн алдагдалтай хүмүүст хэрэглэхгүй.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7494