Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Кетонал – Salutas Pharma GmbH

    Salutas Pharma GmbH
    Эмийн хэлбэр
    Гель
    Жор бичих эмчийн ангилал
    Жоргүй
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    2.5%-50г – 1

    Савлагаа: 1
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    гель | F20121217MO03139
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Кетоналын гелийг дараах тохиолдолд хэсэг газрын богино хугацааны эмчилгээнд хэрэглэнэ:
    • Биеийн тамирын болон бусад гэмтлийн (мултрал, булчин шөрмөсний суналт, холбоосны суналт, шөрмөс ба холбоос задрах) дараах булчин ба үений өвдөлт болон хаван
    • Биеийн хүчний хэт ачааллын улмаас үүссэн булчингийн өвдөлт
    • Нурууны бүсэлхийн хэсгийн өвдөлт ба үрэвсэл, үений сөнөрөлт өвчин
    • ЦЭЭРЛЭЛТ
    • Кетопрофен болон бэлдмэлийн найрлага дахь ямар нэгэн туслах бодист хэт мэдрэг хүмүүс
    • Кетопрофен, тиапрофенийн хүчил, фенофибрат эсвэл нарнаас хамгаалах тос (хэт ягаан туяанаас хамгаалагч бодис) эсвэл үнэртэй ус зэргийн улмаас арьсны харшлын урвал илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүс
    • Гэрэлд мэдрэгшлийн ямар нэгэн урвалын өгүүлэмжтэй хүмүүс
    • Кетопрофен, фенофибрат, тиапрофенийн хүчил, ацетилсалицилын хүчил эсвэл стероид бус үрэвслийн эсрэг бусад бэлдмэл хэрэглэсний улмаас бронхын багтраа, харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл зэрэг хэт мэдрэгшлийн урвал илэрч байсан хүмүүс
    • Намарс эсвэл батга, янз бүрийн хэлбэрийн дерматоз, арьсны халдвар эсвэл ил шарх зэрэг гэмтсэн арьсанд эсвэл арьсны эмгэг өөрчлөлтийн үед хэрэглэх
    • Жирэмсний сүүлийн 3 сар
    • 15-аас доош насны хүүхэд
    • Кетоналын крем түрхсэн хэсгийг крем хэрэглэх явцад болон эмчилгээг зогсоосноос хойш 2 долоо хоногийн турш бүдэг нартай байсан ч нарны туяаны үйлчлэлд (нар тусдаг өрөөний, шарлагын аппаратын хэт ягаан туяаг оруулаад) өртүүлж болохгүй
    • Хэрэглэх үеийн онцгой анхааруулга ба болгоомжлол
    • Кетоналын гелийг зүрх, элэг, бөөрний үйл ажиллагаа буурсан тохиолдолд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй: Бөөрийг гэмтээдэг системийн гаж нөлөөний ганц нэг тохиолдол бүртгэгдсэн.
    • Багтраа нь хамрын салст бүрхүүлийн архаг үрэвсэл, дайвар хөндийн архаг үрэвсэл, хамрын уйланхай зэрэгтэй хавсарсан тохиолдолд ацетилсалицилын хүчил эсвэл стероид бус үрэвслийн эсрэг бусад бэлдмэлд харшлын урвал илрэх эрсдэл өндөр байдаг.
    • Гелийг салст бүрхүүл, хошного болон бэлэг эрхтэн орчим, түүнчлэн нүдний эргэн тойрны хэсэгт оруулж болохгүй. Нүдэнд орохоос зайлсхийх хэрэгтэй.
    • Арьс гэрэлд мэдрэгших эрсдэлээс зайлсхийхийн тулд бэлдмэлийг хэрэглэж байгаа бүх хугацаанд болон эмчилгээг зогсоосноос хойш 2 долоо хоногийн турш хувцас өмсөж эмчилсэн хэсгийг хамгаалахыг зөвлөнө.
    • Октокрилен агуулсан бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэсний дараах арьсны урвалыг оруулаад арьсны ямар нэгэн урвал илэрвэл Кетоналын гелийн хэрэглээг шууд зогсооно.
    • Октокрилен нь гоо сайхны болон эрүүл ахуйн бүтээгдэхүүнд (шампунь, сахал хуссаны дараа хэрэглэдэг бүтээгдэхүүн, шүршүүрийн гель, арьсны крем, гоёл чимэглэлийн гоо сайхны бүтээгдэхүүн, хөгшрөлтийн эсрэг крем, нүүрний будаг арилгагч, үсний шүршигч зэрэг) туслах бодис болгон ашигладаг бөгөөд бүтээгдэхүүнийг гэрэлд задрахаас сэргийлэх зорилгоор хэрэглэдэг.
    • Кетоналын гелийг битүү боолт (агаар нэвтэрдэггүй эсвэл битүү) эсвэл арьсны наалттай хамт хэрэглэж болохгүй.
    • Бүтээгдэхүүнийг хэрэглэх бүрийнхээ дараа гараа сайтар угаах хэрэгтэй.
    • Удаан хугацаагаар хэрэглэснээр хавьтлын дерматит ба гэрэлд мэдрэгшлийн урвал үүсэх эрсдэлтэй тул бэлдмэлийн хэрэглэх хугацааг хэтрүүлж болохгүй.
    • Үндсэн халдварын шинж тэмдгийг далдлах нь
    • Кетонал нь халдварын шинж тэмдгийг далдалж болох тул халдварын зохих эмчилгээ эхлэхийг хойшлуулж улмаар халдварын үр дагаврыг дордуулж болно. Энэ нь эмнэлгийн бус уушгины үрэвсэл болон салхин цэцгийн бактерийн гаралтай хүндрэлийн үед ажиглагддаг. Хэрэв та халдвар авсан үедээ уг бэлдмэлийг хэрэглэж байгаа бол таны өвчний шинж тэмдэг хадгалагдах эсвэл дордвол эмчлэгч эмчдээ яаралтай мэдэгдэх хэрэгтэй.
    • Бэлдмэлийн зарим туслах бодистой холбоотой чухал мэдээлэл
    • Уг эмийн бэлдмэл нь этанол (1г гельд 285мг этанол агуулдаг) агуулдаг. Энэ нь гэмтсэн арьсыг хорсгож болно.
    • Эмийн болон бусад хэлбэрийн харилцан үйлчлэл
    • Кетопрофеныг арьсанд түрхэж хэрэглэсний дараа түүний цусан дахь концентраци нь бага байдаг учир бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэх магадлал бага байдаг.
    • Метотрексатыг (хайрст үлд, хэрэх төст үений үрэвсэл, хавдар зэргийн эмчилгээнд хэрэглэдэг эмийн бэлдмэл) өндөр тунгаар стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлтэй (кетопрофеныг оруулаад) хамт хэрэглэх үед (системийн хэрэглээгээр) ноцтой харилцан үйлчлэл илэрсэн талаар бүртгэгдсэн.
    • Кетопрофен метотрексатын ялгаралтыг багасган уг бэлдмэлийн хортой нөлөөг нь ихэсгэдэг.
    • Кумарины бүлгийн цусны бүлэгнэлтийг саатуулах эмтэй хамт хэрэглэх үед өвчтөнг хянах нь зүйтэй.
    • Кетоналын гелийг кетопрофен эсвэл стероид бус үрэвслийн эсрэг бусад бэлдмэл агуулсан арьсанд хэрэглэдэг ямар нэгэн бусад бэлдмэлтэй хамт хэрэглэхгүй.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7494