Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Кетонал

    Genveon Ilac Sanayii Ve Ticaret A.S
    Эмийн хэлбэр
    Лаа
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    100 мг – 12 лаа

    Савлагаа: 12 лаа
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    лаа | FT20220707MP08264
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Кетонал бэлдмэл нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэлтэй стероид бус хэрэхийн эсрэг эм юм. Түүнийг зарим өвдөлтийн хам шинжийн үед өвдөлт намдаах зорилгоор болон үрэвсэлт, сөнөрөлт ба бодисын солилцооны хэрэх өвчний эмчилгээнд хэрэглэнэ.
    • Дараах хэрэглэх заалтаар
    • Өвдөлт
    • Гэмтлийн дараах өвдөлт
    • Хагалгааны дараах өвдөлт
    • Сарын тэмдэг өвдөлттэй ирэх
    • Хавдартай өвчтөний ясны үсэрхийллийн улмаас илрэх өвдөлт
    • Хэрэх өвчин
    • Хэрэх төст үений үрэвсэл
    • Серологийн хувьд сөрөг спондилоартрит (барьцалдаат спондилит, хайрст үлдийн гаралтай үений үрэвсэл, реактив артрит)
    • Тулай, хуурамч тулай
    • Остеоартрит
    • Үеийн гаднах хэрэх (тендинит, бурсит, мөрний үений капсулит)
    • ЦЭЭРЛЭЛТ
    • Кетопрофен болон бэлдмэлийн найрлага дахь ямар нэгэн туслах бодист хэт мэдрэг хүмүүс
    • Кетопрофен болон төстэй үйлчилдэг бодис (стероид бус үрэвслийн эсрэг бусад бэлдмэл эсвэл салицилатууд (жишээ нь ацетилсалицилын хүчил)) хэрэглэсний улмаас бронхын багтраа, чонон хөрвөс, бронхын агчил, хамрын салст бүрхүүлийн үрэвсэл эсвэл бусад хэлбэрийн харшлын урвал зэрэг хэт мэдрэгшлийн урвал илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүс; тэдгээр өвчтөнд хүнд явцтай анафилаксын урвал (ховор тохиолдолд үхэлд хүргэх) илэрч (гаж нөлөө гэсэн хэсгийг үз) байсан талаар мэдээлэгдсэн.
    • Хүнд явцтай зүрхний дутагдал
    • Гол судас ба титэм судас холбох хагалгаа хийх үеийн мэс заслын үеийн өвдөлтийн эмчилгээ
    • Архаг явцтай хоол боловсруулах замын хямралын өгүүлэмжтэй өвчтөн
    • Идэвхтэй идэгдмэл шархлаа эсвэл ходоод гэдэсний цус алдалт, шархлаа, цооролтын өгүүлэмжтэй хүмүүс
    • Ходоод гэдэсний цус алдалт, тархины судасны цус алдалт эсвэл бусад идэвхтэй цус алдалт
    • Цус алдахад өртөмтгий байдал
    • Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлт
    • Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлт
    • Бронхын багтраа ба хамрын салст бүрхүүлийн үрэвсэл
    • Шулуун гэдэсний үрэвсэл ба шулуун гэдэсний салст бүрхүүлийн үрэвслийн бусад хэлбэр
    • Хошного болон шулуун гэдэсний цус алдалт илрээд удаагүй байгаа өгүүлэмжтэй өвчтөн
    • Жирэмсний сүүлийн 3 сар (“жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ” гэсэн хэсгийг үз)
    • 15-аас доош насны хүүхэд
    • Хэрэглэхэд зориулсан онцгой анхааруулга ба болгоомжлол
    • Кетоналыг стероид бус үрэвслийн эсрэг эмтэй (ЦОГ-2 ферментийг сонгомлоор хориглогч эмийг оруулаад) хамт хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
    • Хоол боловсруулах замын зүгээс илрэх урвал
    • Нас баралтанд хүргэж болох хоол боловсруулах замын цус алдалт, шархлаа, цооролт нь стероид бус үрэвслийн эсрэг бүх эмийн хувьд тэмдэглэгдсэн байдаг бөгөөд хоол боловсруулах замын хүнд явцтай өвчний өгүүлэмжтэй эсвэл анхааруулах шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүйгээр эмчилгээний ямар ч үед үүсэж болно.
    • Өндөр настай хүмүүст стероид бус үрэвслийн эсрэг эмийн гаж нөлөөний (ялангуяа үхэлд хүргэж болзошгүй ходоод гэдэсний цус алдалт ба цооролт) давтамж ихэсдэг (Хэрэглэх арга, тун гэсэн хэсгийг үз).
    • Кетонал бэлдмэлийг ялангуяа өндөр тунгаар хэрэглэх нь хоол боловсруулах замын хүнд хэлбэрийн хортой нөлөөний эрсдэл ихсэхтэй холбоотой байж болно (“хэрэглэх арга, тун” ба “цээрлэлт” гэсэн хэсгийг үз).
    • Стероид бус үрэвслийн эсрэг эмийн тунг ихэсгэх үед, шархлаа өвчний өгүүлэмжтэй өвчтөн (ялангуяа цооролт, цус алдалтаар хүндэрсэн) (“цээрлэлт” гэсэн хэсгийг үз), түүнчлэн өндөр настан зэрэгт хоол боловсруулах замын цус алдалт, шархлаа, цооролт үүсэх эрсдэл өндөр байдаг. Эдгээр өвчтөний эмчилгээг хамгийн бага тунгаар эхлүүлнэ.
    • Эдгээр өвчтөнд болон хоол боловсруулах замын зүгээс илрэх эрсдэлийг ихэсгэдэг бусад эмийн бэлдмэл эсвэл ацетилсалицилын хүчлийг бага тунгаар хамт хэрэглэх шаардлагатай байгаа өвчтөнд хамгаалах эмийн бэлдмэлийг (жишээ нь мизопростол, протоны шахуургыг хориглогч гэх мэт) хавсарч хэрэглэхийг анхаарах хэрэгтэй (доорх болон эмийн ба бусад хэлбэрийн харилцан үйлчлэл гэсэн хэсгийг үз).
    • Хоол боловсруулах замын зүгээс хордуулах нөлөө илэрсэн өгүүлэмжтэй өвчтөнд (ялангуяа өндөр настай өвчтөн) хэвлийн ямар нэгэн ер бусын шинж (ялангуяа хоол боловсруулах замын цус алдалт) илэрвэл (ялангуяа эмчилгээний эхэнд) мэдэгдэх хэрэгтэй.
    • Ууж хэрэглэдэг кортикостероид, цусны бүлэгнэлтийг саатуулах эм (варфарин), серотонины мэдрэлийн төгсгөлд эргэн орохыг сонгомлоор саатуулдаг эм, тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг багасгах эм (ацетилсалицилын хүчил), никорандил зэрэг цус алдалт, шархлааны илрэлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг эмийн бэлдмэлтэй хамт онцгой болгоомжтой хэрэглэх хэрэгтэй (эмийн болон бусад хэлбэрийн харилцан үйлчлэл гэсэн хэсгийг үз).
    • Хэрэв Кетонал бэлдмэлийг хэрэглэж байгаа өвчтөнд хоол боловсруулах замын цус алдалт, шархлаа үүсвэл бэлдмэлийг зогсоох хэрэгтэй.
    • Хоол боловсруулах замын өвчний (бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, Кроны өвчин) өгүүлэмжтэй өвчтөнд стероид бус үрэвслийн эсрэг эмийг болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Учир нь тэдгээр өвчтөнд эдгээр өвчин сэдэрч болзошгүй. (“Гаж нөлөө” гэсэн хэсгийг үз).
    • Зүрх – судас болон тархины судсанд үзүүлэх үйлдэл
    • Артерийн гипертензи ба хөнгөн болон дунд зэргийн явцтай зүрхний зогсонгишилт дутагдлын өгүүлэмжтэй өвчтөнд тохирсон хяналт зөвлөгөө шаардагддаг. Учир нь стероид бус үрэвслийн эсрэг эмийг хэрэглэсэнтэй холбоотойгоор шингэн хуримтлагдах ба хаван үүсдэг талаар тэмдэглэгдсэн байдаг.
    • Стероид бус үрэвслийн эсрэг зарим эмийг (ялангуяа өндөр тунгаар болон удаан хугацаагаар хэрэглэх үед) хэрэглэх нь артерийн судасны бүлэнт эмгэгийн (жишээ нь зүрхний булчингийн шигдээс, цус харвалт) эрсдэл ихсэхтэй холбоотой байж болно. Кетоналын хувьд ийм эрсдэлийг үгүйсгэх мэдээлэл хангалтгүй байдаг.
    • Гол судас ба титэм судас холбох хагалгаа хийх үеийн мэс заслын үеийн өвдөлтийн эмчилгээнд аспирины бус стероид бус үрэвслийн эсрэг эмийг хэрэглэж байгаа өвчтөнд артерийн судасны бүлэнт эмгэг үүсэх эрсдэл нэмэгдсэн талаар мэдээлэгдсэн байдаг.
    • Хянагдахгүй байгаа артерийн гипертензи, зүрхний зогсонгишилт дутагдал, онош нь тогтоогдсон зүрхний цус хомсрох өвчин, захын артерийн судасны өвчин, тархины судасны өвчний эмчилгээнд Кетонал бэлдмэлийг зөвхөн сайтар судалж үзсэний дараа хэрэглэж болно. Зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлтэй (артерийн гипертензи, гиперлипидеми, чихрийн шижин, тамхи татах) өвчтөнд удаан хугацааны эмчилгээг эхлэхээс өмнө мөн дээрх байдлаар судалж үзэх шаардлагатай.
    • Амьсгалын системийн эмгэг
    • Хамрын салст бүрхүүлийн архаг үрэвсэл, дайвар хөндийн архаг үрэвсэл, хамрын уйланхай зэрэг эмгэгтэй холбоотой бронхын багтраатай өвчтөнд ацетилсалицилын хүчил ба эсвэл стероид бус үрэвслийн эсрэг эм хэрэглэсний дараа харшлын урвал илрэх магадлал нийт хүн амтай харьцуулахад өндөр байдаг байна. Ялангуяа ацетилсалицилын хүчил болон стероид бус үрэвслийн эсрэг эмэнд харшилтай өвчтөнд уг бэлдмэлийг хэрэглэснээр бронхын багтрааны хөдлөл эсвэл бронхын агчлыг сэдрээж болно. (Цээрлэлт гэсэн хэсгийг үз)
    • Цусан дахь калийн хэмжээ ихсэх
    • Ялангуяа чихрийн шижин, бөөрний дутагдалтай өвчтөнд болон цусан дахь калийн хэмжээг ихэсгэдэг бэлдмэлтэй хамт хэрэглэж байгаа өвчтөний цусан дахь калийн хэмжээ ихсэж болно (“эмийн болон бусад хэлбэрийн харилцан үйлчлэл“ гэсэн хэсгийг үз). Энэ тохиолдолд цусан дахь калийн хэмжээг хянах шаардлагатай.
    • Бөөрний үйл ажиллагаа
    • Зүрхний дутагдал, элэгний хатуурал, нефроз хам шинжтэй өвчтөн, шээс хөөх эм хэрэглэж байгаа өвчтөн, бөөрний архаг дутагдалтай өвчтөн, ялангуяа настангуудын бөөрний үйл ажиллагааг эмчилгээний эхэнд сайтар хянах шаардлагатай. Эдгээр өвчтөнд Кетонал бэлдмэлийг хэрэглэснээр простагландины нийлэгжилт дарангуйлагдсаны улмаас бөөрний цусны урсгал багасаж улмаар бөөрний үйл ажиллагааны алдагдалд хүргэж болно.
    • Элэгний үйл ажиллагаа
    • Элэгний өвчний өгүүлэмжтэй эсвэл элэгний үйл ажиллагааны үзүүлэлт хэвийн хэмжээнээс хазайсан өвчтөний цусан дахь трансаминазын түвшинг ялангуяа удаан хугацааны эмчилгээний үед үе үе хянах хэрэгтэй.
    • Кетопрофены хэрэглээтэй холбоотойгоор ховор тохиолдолд элэгний үрэвсэл болон шарлалт илэрсэн талаар тэмдэглэгдсэн.
    • Бэлдмэлийг архины хамааралтай хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
    • Арьсны урвал
    • Маш ховор тохиолдолд стероид бус үрэвслийн эсрэг эм хэрэглэсэнтэй холбоотойгоор эксфолиатив дерматит, Стивенс Джонсоны хам шинж, эпидермийн хордлогот үхжил зэрэг хүнд явцтай арьсны урвал (тэдгээрээс зарим нь нас баралтаар төгсдөг) илэрсэн талаар тэмдэглэгдсэн (“Гаж нөлөө” гэсэн хэсгийг үз). Өвчтөн ээлж эмчилгээний эхэнд эдгээр урвалд өртөх эрсдэл өндөр байдаг бөгөөд ихэнх тохиолдолд уг урвал эмчилгээний эхний сард үүсдэг.
    • Арьсны тууралт, салст бүрхүүлийн гэмтэл эсвэл хэт мэдрэгшлийн урвалын бусад шинжийн эхний шинж тэмдэг илрэх үед Кетонал бэлдмэлийг зогсоох хэрэгтэй.
    • Бусад нөлөө
    • Цусны бүлэгнэлтийн өөрчлөлттэй, гемофилитэй, фон Виллебрандын өвчтэй, тромбоцитын тоо хүнд хэлбэрээр цөөрсөн, элэгний эсвэл бөөрний дутагдалтай, цусны бүлэгнэлтийг саатуулах эм хэрэглэж байгаа (гепарин ба кумарины уламжлал, ихэвчлэн нам молекул жинтэй гепарин) өвчтөнд тус тус болгоомжлох шаардлагатай.
    • Кетоналын удаан хугацааны эмчилгээний үед цусны дүрст элементүүдийг хянах хэрэгтэй.
    • Кетонал бэлдмэл нь халуурах, өвдөх зэрэг халдварын шинж тэмдгийг далдалж болно. Ингэснээр халдварын тохирсон эмчилгээг хойшлуулж хүндрэлийн эрсдэл ихсэхэд хүргэж болзошгүй. Энэ нь бактерийн шалтгаантай уушгины үрэвсэл ба салхин цэцэгтэй холбоотой бактерийн гаралтай арьсны халдварын үед ажиглагддаг. Хэрэв танд халдвар байгаа үед уг бэлдмэлийг хэрэглэж байгаа бол халдварын шинж тэмдэг хадгалагдах эсвэл дордвол яаралтай эмчид хандаж зөвлөгөө авна.
    • Том хэмжээний мэс ажилбарын өмнө бэлдмэлийг зогсоох хэрэгтэй.
    • Нүд бүрэлзэх зэрэг харааны өөрчлөлт илэрсэн тохиолдолд эмчилгээг зогсооно.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7381