Хавонтриаксон (Khavontriakson)
Hawon Pharmaceutical Corporation
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Түүнд мэдрэг бактериар үүсгэгдсэн дараах халдваруудын үед хэрэглэнэ.
- Амьсгалын доод замын халдварууд
- Бактерийн гаралтай дунд чихний цочмог үрэвсэл
- Арьс, зөөлөн эдийн халдвар
- Шээсний замын халдварууд
- Хүндрэлгүй заг хүйтэн
- Бага аарцгийн хөндийн үрэвсэлт өвчнүүд
- Бактерийн гаралтай септицемия
- Яс болон үе мөчний халдвар
- Хэвлийн дотоод халдвар
Эсрэг заалт
- Цефалоспорины бүлгийн антибиотикт харшлын өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхгүй.
- Лидокайнаар найруулсан булчинд тарих бэлдмэлийг 30 сараас доош насны хүүхэд, лидокайнд харшлын өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхгүй.
- Болгоомжтой хэрэглэх хүмүүс:
- Цефалоспорины бүлгийн антибиотикт хэт мэдрэг өвчтөн
- Пенициллиний бүлгийн антибоитикт хэт мэдрэг өвчтөн
- Удамд нь харшлын гаралтай гуурсан хоолойн багтраа, тууралт болон чонон хөрвөсийн өгүүлэмжтэй өвчтөн
- Хүнд хэлбэрийн бөөр болон элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөн
- Өндөр настан, тэжээлийн доройтолтой өвчтөн, биеийн ерөнхий үйл ажиллагаа суларсан өвчтөнд (витамин К-ийн дутагдал илэрч болзошгүй тул сайтар хянах) маш болгоомжтой хэрэглэнэ.