Кланекси (Klanexi)
PT. Sanbe Farma
Эмийн хэлбэр
Тарилгын лиофильжүүлсэн нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
1.2 г · №6
600 мг · №6
Хэрэглэх заалт
- Тонзиллит, синусит, дунд чихний үрэвсэл зэрэг амьсгалын дээд замын бактерийн халдварт хэрэглэнэ.
- Цочмог болон архаг бронхит, уушгины дэлбэнгийн үрэвсэл, бронхопневмони зэрэг амьсгалын доод замын халдварт хэрэглэнэ.
- Цистит, уретрит, пиелонефрит, хүндэрсэн заг хүйтэн зэрэг шээс, бэлгийн замын халдварт хэрэглэнэ.
- Арьс, зөөлөн эд, яс болон үений халдвар, түүний дотор остеомиелитын үед хэрэглэнэ.
- Үр хөндөлтийн болон төрсний дараах үжил, хэвлийн хөндийн үжил, цусан үжил, перитонит, мэс заслын дараах халдварт хэрэглэнэ.
- Ходоод гэдэс, аарцаг, толгой хүзүү, зүрх, бөөр, цөсний замын томоохон мэс заслын үед халдвараас урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Пенициллинд хэт мэдрэг бол хэрэглэхгүй.