Кларитромицин Экозитрин (Klaritromitsin Ekozitrin)
AVVA-RUS JSC
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Насанд хүрэгчдэд залгиурын үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хамрын дайвар хөндийн цочмог үрэвсэл, гуурсан хоолойн архаг үрэвслийн хүндрэл, эмнэлгээс гадуурхи уушигны хатгалгаа, арьсны болон арьсан доорхи эдийн хүндрээгүй халдвар, Mycobacteiium avium болон Mycobacterium intracellulare-р үүсгэгдсэн тархмал халдваруудын үед хэрэглэнэ.
- Насанд хүрэгчдэд Helicobacter pyloгi-р үүсгэгдсэн, 12 хуруу гэдэсний шархлаа үүссэн хадварын үед амоксициллин болон омепразол/лансопразолтай хослуулсан гурвалсан эмчилгээнд ашигладаг.
- Хүүхдэд залгиурын үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, эмнэлгээс гадуурхи уушигны хатгалгаа, хамрын дайвар хөндийн цочмог үрэвсэл, дунд чихний цочмог үрэвсэл, арьсны болон арьсан доорхи эдийн хүндрээгүй халдвар, Mycobacteiium avium болон Mycobacterium intracellulare-р үүсгэгдсэн тархмал халдваруудын үед хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Хэт мэдрэг байх, порфири, хөхүүл үе, цизаприд, астемизол, пимозид, терфенадин, эрготамин болон бусад алкалоид спорынийг нэг удаа хэрэглэсэн байх, мидазолам, алпразолам, триазолам эмийн бодисуудыг амаар ууж хэрэглэсэн байх.
- 12-с доош насны хүүхэд (эмийн бодисын энэхүү хэлбэрийн хувьд)
- Лактоз үл тэвчдэг эсвэл лактазын дутагдалтай, мөн глюкоз-галактоз шимэгддэггүй байх
- Ловастатин ба симвастатин, амаар мидозалам, бөөр эсвэл элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдсан өвчтөн колхицин, Р- гликопротеины дарангуйлагч эсвэл CYP3A4 изоферментийн хүчтэй ингибитор нэг удаа хэрэглэсэн байх, асуумжаар өвчтөний QT интервал уртассан байх, ховдлын хэм алдагдал, эсвэл пируэт хэлбэрийн тахикарди, асуумжаар кларитромицины хэрэглээнээс үүдэлтэй цөс зогсонгошилийн шарлал, элэгний үрэвсэлтэй байх, бөөрний дутагдалтай хавсарсан элэгний хүнд дутагдал, гипокалеми.
- Болгоомжтой хэрэглэх нь:
- Элэгний болон/буюу бөөрний дутагдал, миастения gravis, элгэнд бодисын солилцоо нь явагддаг эмийн бодисуудын нэг удаагийн хэрэглээ, колхицины нэг удаагийн хэрэглээ.
- CYP3A4 изоферментээр өдөөгдөж, бодисын солилцоо нь явагддаг эмийн бодисуудын, бензодиазепины ( судсаар алпразолам, триазолам, мидазолам ), IА болон III бүлгийн хэм алдлын эсрэг эмийн, CYP3A4; изоферментээр бодисын солилцоо нь явагддаг удаан кальцийн сувгийн хоригуудын нэг удаагийн хэрэглээний дараа, зүрхний ишеми өвчинтэй, зүрхний хүнд дутагдалтай, гипомагнеми, брадикарди, миастени gravis-тэй өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэнэ.