Клицин кап (Klitsin kap)
Hankook Korus Pharm Co.,Ltd
Эмийн хэлбэр
Капсул
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
300 мг · 10×10 капсул
Хэрэглэх заалт
Клиндамициныг хүндэрсэн халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Агаартан ба агааргүйтэн грам эерэг бактериаар үүсгэгдсэн клиндамицинд мэдрэг тухайлбал Streptococcus, Pneumococcus Staphylococcus-аар үүссэн халдварт хэрэглэнэ. Үүнд:
- Амьсгалын замын халдвар
- эмпием
- хатгалгаа
- уушигны буглаа
- агааргүйтэн бактериаар үүсгэгдсэн хатгалгаа
- Арьс болон арьсны эдийн халдварууд
- Хэвлийн хөндийн халдварууд
- перитонит
- хэвлийн хөндийн буглаа
- Эмэгтэйчүүдийн халдварууд
- эндометрит
- бага аарцгийн хөндийн халдварууд
- мэс заслын дараах үтрээний халдварууд
- Яс болон зөөлөн эдийн халдварууд
Эсрэг заалт
- Клиндамицин, линкомицинд болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй.