Дэд гарчиг
Клобефорд (Klobeford)
Oxford Laboratories PVT. Ltd
- Эмийн хэлбэр
- Крем
- Олон улсын нэршил
- Клобетазол (Clobetasol)
- Жороор олгох нөхцөл
- Жоргүй
Тун ба савлагаа
0.5 мг / г-30 г · №1
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Клобетазол нь маш хүчтэй, хэсэг газрын кортикостероид бөгөөд насанд хүрэгсэд, ахимаг настай хүмүүс болон 1-ээс дээш настай хүүхдэд богино хугацааны эмчилгээнд, илүү бага идэвхитэй кортикостероидуудад тэсвэртэй, тогтвортой үрэвсэлт, загатнаат дерматозын үед л зөвхөн хэрэглэнэ. Ийм төрлийн дерматозуудад дараах эмгэг орно:
- хайрст үлд (тархмал товруут хайрст үлднээс бусад)
- тогтвортой дерматозууд
- улаан хавтгай үлд
- диск хэлбэрийн чонон яр
- хүч султай стероидуудад эмчилгээний хангалттай хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа арьсны бусад өвчин.
- Улаан батга, ердийн батга болон ам орчмын дерматит.
- Вирусын гаралтай арьсны анхдагч халдвар (жишээ нь энгийн герпес, салхин цэцэг).
- Эмийн бэлдмэлд хэт мэдрэгшилтэй байх.
- Клобефорд тосон түрхлэгийг мөөгөнцөр (жишээ нь кандидоз, бүслүүр үлд) эсвэл нянгийн халдвараар (жишээ нь импетиго буюу пиодерми) үүсгэгдсэн арьсны анхдагч эмгэг, анус орчмын болон бэлгийн прурит, эсвэл нэг хүртэл бага насны хүүхдэд дерматоз, үүнд өлгий живхнээс үүдсэн арьсны эмзэгшил, дерматит зэргийн үед хэрэглэхийг хориглоно. Хэсэг газарт урт хугацаагаар, тасралтгүй хэрэглэхэд бөөрний дээд булчирхай дарангуйлагдах эрсдэлтэй учир, ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхэнд хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакокинетик
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Хайрст үлд (Psoriasis)
Арьс, хумс, мөн үе мөчийг хэсэгчлэн дархлааны урвалын оролцоотойгоор үрэвсүүлдэг, ингэхдээ ялангуяа тохой, өвдөг зэрэг тэнийлгэгч гадаргуу болон үст хэсэгт зах ирмэг нь эрүүл арьснаасаа тод хязгаарлагдсан улайлт-хайрст (Eng.: erythematosquamous) бүхий толбот өөрчлөлтүүдийг (франц: plaque) үүсгэдэг онцлогтой өвчин бөгөөд амь насанд шууд аюул учруулдаггүй, өөрөөр хэлбэл хоргүй ба өвчин үүсч даамжрахад удамшлийн урьдчилсан нөхцөл байдал нөлөөтэй, архаг дахилтат явцтай өвчин юм.
Тогтолцооны улаан яршил (Systemic lupus erythematosus)
Дархлааны системийн архаг идэвхжлийн улмаас эсрэг бие болон бусад уургийн бүтээгдэхүүнүүд үүсэж, биед үрэвсэл явагдан эс, эд, эрхтний гэмтлийг үүсгэдэг аутоиммун өвчин юм.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Салхин цэцэг (Chickenpox, Varicella)
Салхин цэцэг өвчний хүрээнд голдуу хүүхэд насанд тохиолдох варицелла зостер вирусын анхдагч халдварыг авч үздэг. Салхин цэцэг нь өндөр халдвартай ба агаар дусал болон ховор тохиолдолд шууд бус байдлаар халдвар дамждаг. Салхин цэцгийн шинж тэмдгүүдэд юун түрүүнд халууралт болон түүнийг илэрхийлэх цаашид хувиран өөрчлөгдөх өвөрмөц, хүчтэй загатнаатай гүвдрүүт тууралт (Eng.: rash, exanthema) багтана. Тууралтын онцлог: …
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Мөөг судлал (General mycology)
Мөөг (Fungi) нь эукариот бүтэцтэй, гетеротроф амьдралтай, органик бодисыг гаднах ферментээр задалж шимэгдүүлдэг, хүрээлэн буй орчинд өргөн тархсан, ихэнх нь сапрофит амьдралтай амьд биетүүд юм.
Бүслүүр үлд (Herpes zoster, shingles)
Бүслүүр үлд (herpes zoster, shingles, ихэвчлэн товчоор зостер хэмээн нэрлэгддэг) нь варицелла зостер вирус (VZV) дахин идэвхжснээр үүсэх өвчин юм. Үүний шалтгаан нь өмнө нь, жишээлбэл хүүхэд насандаа варицелла зостер вирусын анхдагч халдвар (салхин цэцэг хэлбэрээр) аваад тухайн вирус нь тархи болон нугасны зангилаанд (Ganglion spinale буюу Ganglion sensorium nervi spinalis, Eng.: Spinal ganglion) насан туршид хадгалагдан үлдэх бөгөөд энэ нь дархлаа сулрах үед дахин идэвхжиж, тухайн идэвхжсэн хэсгийн мэдрэлийн зангилааг үрэвсүүлдэгтэй холбоотой байдаг.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.