Клопина (Klopina)
Dongkoo Bio & Pharma Co.,LTD
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
75 мг · 1000 шахмал
75 мг · 30 шахмал
Хэрэглэх заалт
- Ишемийн харвалт, миокардийн шигдээс, захын артерийн өвчтэй насанд хүрэгчдэд атеросклерозын шинж тэмдгийг бууруулах.
- Титэм судасны цочмог хам шинжтэй насанд хүрсэн өвчтөнд атеросклерозын шинж тэмдгийг бууруулах (зүрх судастай холбоотой үхэл, зүрхний шигдээс, цус харвалт, ишеми зэрэг) [үүнд тогтворгүй бах буюу Q долгионы бус миокардийн шигдээстэй, эмчилгээ хийлгэж байгаа эсвэл титэм судсанд (стенттэй эсвэл стентгүй) мэс засал хийлгэж байгаа эсвэл титэм артерийн судас шилжүүлэн суулгалт (CABG) хийлгэж байгаа, эсвэл авах гэж байгаа өвчтөнүүд багтана].
- Нэг буюу хэд хэдэн судасны эрсдэлт хүчин зүйлтэй, витамин К антагонист (VKA) эмчилгээ нь тохиромжгүй, цус алдах эрсдэл багатай, хавхлагын бус тосгуурын фибрилляцитай насанд хүрсэн өвчтөнүүдэд тромбоэмболи ба системийн эмболи, түүний дотор цус харвалт үүсэх эрсдлийг бууруулахад хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Энэ эм эсвэл түүний бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг байдал илэрсэн өвчтөнүүд.
- Цус алдалттай өвчтөнүүд (гэдэсний шархлаа, гавлын дотоод цус алдалт, гемофили, ходоод гэдэсний цус алдалт, шээсний замын цус алдалт, хамраас цус гоожих гэх мэт).
- Элэгний ноцтой эмгэгтэй өвчтөнүүд.