Дэд гарчиг
Клов (Klov)
Daewon Pharm Co.,Ltd
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Олон улсын нэршил
- Розувастатин (Rosuvastatin)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
20 мг · 28 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Анхдагч гиперхолестеролеми (II а төрөл ), хавсарсан гиперлипедими (II b төрөл): дасгал ба хоолны дэглэм үр дүнгүй байгаа тохиолдолд хоолны нэмэлтээр
- Гомозигоус фамилиал гиперхолестеринеми-д липид бууруулах эмчилгээд ( афериз ) эсвэл хоолны дэглэмд хоолны нэмэлтээр
- Гиперхолестеринемитай өвчтөнд LDL-холестерол ба нийт холестеролын түвшинг бууруулснаар атеросклерозын даамжралыг удаашруулна.
- Анхдагч гипер ß липопротеинеми (III төрөл)
- Зүрх судасны өвчний эрсдэлийг багасгах: атеросклеротик зүрхний артерийн өвчний клиникийн нотолгоо байхгүй. Гэвч энэ эм доорх үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
- цус харвалтын эрсдэлийг багасгана
- миокардын инфарктын эрсдэлийг багасгана
- артерийн реваскуляризацийн эрсдэлийг багасгана
- Өндөр мэдрэмтгий C-реактив уургын хэмжээ 2mg/L ээс их, 50 аас дээш насны эрэгтэй, 60 –аас дээш насны эмэгтэй өвчтөнд, доод тал нь 1 зүрх судасны эрсдэлтэй (даралт ихсэх өвчин, –холестерол-ын түвшин бага, тамхи татах зуршилтай, эрт үеийн зүрх судасны артерийн өвчний түүхтэй гэх мэт)
- Розувастатин болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодист хэт мэдрэг хүмүүс
- Элэгний өвчний идэвхтэй үе, шалтгаан тодорхойгүй тохиолдлыг оруулаад, цусны сийвэн дэх трансаминазын түвшин удаан хугацаагаар ихсэх ба трансаминазын түвшин хэвийн хэмжээний дээд хязгаараас 3 дахин ихсэх.
- Хүнд явцтай бөөрний дутагдал (креатининий клиренс 30мл/мин-аас бага)
- Булчингийн эмгэг
- хавсарч хэрэглэх
- Жирэмсэн болон хөхүүл үе. Түүнчлэн бэлдмэлийг хамгаалах арга хэрэглээгүй хүүхэд төрүүлэх насны эмэгтэйд хэрэглэхгүй.
- Бэлдмэлийн 40мг тунтай хэлбэрийг булчингийн эмгэг/рабдомиолиз үүсгэх эрсдэлт хүчин зүйл бүхий хүмүүст хэрэглэхгүй. Ийм эрсдэлт хүчин зүйлд:
- Дунд зэргийн явцтай бөөрний дутагдал (креатининий клиренс 60мл/мин-аас бага)
- Гипотиреоз
- Булчингийн төрөлхийн өвчний хувь хүний болон гэр бүлийн өгүүлэмжтэй өвчтөн.
- ГМГ-КоА-редуктаза-г хориглогч бусад бэлдмэл болон фибратын үйлчлэлээр үүссэн булчингийн хордлогот гэмтлийн өгүүлэмжтэй өвчтөн.
- Согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэх
- Цусан дахь бэлдмэлийн концентраци ихсэж болзошгүй байдал
- Ази гаралтай өвчтөн
- Фибратуудтай хамт хэрэглэх зэрэг хамаарна.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
LDL
Low density lipoprotein - Бага нягтралтай липопротейн.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
HDL
High-density lipoprotein – Их нягттай липопротейн
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Эм
Циклоспорин (Cyclosporine, ciclosporin)
Дархлаа дарангуйлах эм › Кальцинеурины дарангуйлагч · Нүдний эм › Нүдний бусад бэлдмэл
Жирэмслэлт
Үр тогтсон өндгөн эс эхийн хэвлийд хүүхэд болон боловсорч бойжих дунджаар 267 хоног үргэлжлэх хугацааг жирэмслэлт хэмээн тодорхойлдог.