Конкор Кор (Konkor Kor)
Merck Healthcare KGaA
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
2.5 мг · 30 шахмал
Хэрэглэх заалт
- Конкор® Кор эмийг насанд хүрэгчидэд зүрхний архаг дутагдалын эмчилгээнд хэрэглэнэ.
- Хэрэв таны бие сайжрахгүй эсвэл улам дордвол эмчид хандана уу.
- Конкор® Кор эмийг хэрэглэхийн өмнө мэдвэл зохих зүйлс
- Дараах нөхцөлд Конкор® Кор хэрэглэхгүй:
- та бисопролол эсвэл эмийн зааврын 6-р хэсэгт жагсаасан эмийн бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд харшилтай бол
- та зүрхний цочмог дутагдалтай, инотроп эмчилгээ шаардлагатай декомпенсацийн үе шатанд байгаа зүрхний архаг дутагдалтай бол
- та зүрхний гаралтай шоктой бол
- зүрхний цахилгаан өдөөгчгүй, тосгуур ховдолын II ба III зэргийн хоригтой бол
- та синусын зангилааны хам шинжтэй бол
- та синоатриаль хоригтой бол
- эмчилгээ эхлэхээс өмнө хүнд хэлбэрийн брадикардитай (зүрхний цохилт минутанд 60-аас бага) байвал
- хүнд хэлбэрийн артерийн гипотензитэй (систолын цусны даралт (АД) 100 мм м.у.б-аас бага)
- та хүнд хэлбэрийн гуурсан хоолойн багтраатай бол
- та захын артерийн цусны эргэлтийн хүнд хэлбэрийн эмгэг эсвэл Рэйногийн хам шинжтэй
- та феохромоцитомтай бол (альфа-хориглогчдыг нэгэн зэрэг хэрэглэхгүйгээр)
- та болисын солилцооны ацидозтой бол
- та 18 хүртэлх насных бол.
- Онцгой анхааруулга, урьдчилан сэргийлэх арга хэмжээ
- Конкор® Кор хэрэглэхээс өмнө эмчтэйгээ зөвлөлд:
- та мэдээгүйжүүлэх эмчилгээ хийлгэж байгаа
- та Принцметал стенокардитай бол
- та гипертиреозтой бол
- та 1-р хэлбэрийн чихрийн шижин, цусан дахь глюкозын агууламж мэдэгдэхүйц хэлбэлзэлтэй чихрийн шижин өвчтэй
- та AV хоригийн I үе шатанд бол
- бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай (креатинины клиренс (КК) 20 мл/мин-ээс бага)
- та элэгний үйл ажиллагааны алдагдалтай бол
- та хайрст үлдтэй бол
- Та хязгаарлагдмал кардиомиопатитай
- Та зүрхний төрөлхийн гажигтай эсвэл зүрхний хавхлагын гажигтай, гемодинамикийн хүнд хэлбэрийн гажигтай
- Та сүүлийн 3 сарын дотор зүрхний шигдээстэй бол
- та захын артерийн цусны эргэлтийн бага ба дунд зэргийн эмгэгтэй
- та уушигны архаг бөглөрөлт өвчний хүнд хэлбэрийн өвчтэй
- та хөнгөн хэлбэрийн гуурсан хоолойн багтраатай бол
- та бронхоспазмтай (өгүүлэмжтэй)
- та харшилтай бол (өгүүлэмжтэй)
- Та ерөнхий мэдээ алдуулалттай том хэмжээний хагалгаанд орох бол
- Та хоолны хатуу дэглэмтэй бол
- Та жирэмсэн бол
- Та хөхүүл бол.
- Хүүхэд, өсвөр насныханд
- Конкор® Кор бэлдмэлийг 18-с доош насныханд хэрэглэхгүй.
- Бусад эмүүд ба Конкор® Кор
- Хэрэв та өөр эм ууж байгаа, саяхан уусан эсвэл уух бол эмчдээ хэлээрэй.
- Дараах эмүүд хэрэглэж буй бол эмчдээ мэдэгдэ:
- хэм алдагдалын эсрэг I зэрэглэлийн эм (хинидин, дизопирамид, лидокаин, фенитоин; флекаинид, пропафенон)
- кальцийн суваг аажим хориглогчид (верапамил, дилтиазем)
- дигидропиридин уламжлалын кальцийн суваг хориглогчид (нифедипин, фелодипин, амлодипин)
- төвийн үйлдэлт даралт бууруулах эмүүд (клонидин, метилдопа, моксонидин, рилменидин)
- Финголимод (тархмал склерозыг эмчлэхэд ашигладаг)
- Хэм алдагдалын эсрэг III ангиллын эмүүд (амиодарон)
- Парасимпатомиметикүүд
- Зүрхний гликозидууд
- Үрэвслийн эсрэг стероид бус эмүүд (ҮЭСБЭ)
- Бета-адреномиметикүүд (изопреналин, добутамин)
- Адреномиметикүүд (норэпинефрин, эпинефрин)
- Цусны даралт бууруулах эм, түүнчлэн даралт бууруулах боломжтой бусад эмүүд (гурван цагирагт сэтгэл гутралын эсрэг эмүүд, барбитуратууд, фенотиазин)
- Мефлохин (хумхаагийн эсрэг, протозойны эсрэг эм)
- Моноаминоксидаз дарангуйлагчид (МАО)
- Эрготын алкалоид (эрготамин).