Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Коргликон

    LLC "Pharmaceutical company Zdorovye"
    Эмийн хэлбэр
    Тарилгын уусмал
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    0.6 мг-1мл – 10

    Савлагаа: 10
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    тарилгын уусмал | FT20181205CP06772
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • o Бэлдмэлийн аль нэгэн найрлаганд болон бусад зүрхний гликозидуудад хэт мэдрэгшсэн өвчтөн.
    • o Диастолын үйл ажиллагаа алдагдсан зүрхний дутмагшил, зүрхний шигдээсийн цочмог үе, төрөл бүрийн зэргийн АВ хориг, брадикарди, экстрасистол, зүрхний хэмийг удирдах суулгацгүй синусийн зангилааны сулралтын хам шинж, тогтворгүй зүрхний бах, гүрээний зангилааны хэт мэдрэгшилтийн хам шинж, цочмог миокардит, эндокардит, гипертрофик обструктив кардиомиопати, констриктив перикардит, гол судасны цээжний хэсгийн цүлхэн, тусгаар митраль хавхлагын нарийсал.
    • o “WPW”-н хам шинж, гиперкальциеми, гипокалиеми.
    • o Гликозидийн хордлого.
    • Бусад эмийн бэлдмэлүүдтэй харилцан нөлөөлөх болон бусад хэлбэрийн харилцан нөлөөлөл:
    • o Адреномиметик эмийн бэлдмэлүүд. Эфедрин гидрохлорид, адреналина гидрохлорид буюу норадреналин гидротартрат, мөн түүнчлэн сонгомол бета-адреномиметикүүдийг зүрхний гликозидтай хамт хэрэглэвэл зүрхний хэм алдалт үүсч болзошгүй.
    • o Кальцийн антагонистууд(ялангуяа верапамил), хинидин, эритромицин, тетрациклин, амиодарон зэрэг эмүүд нь бэлдмэлийн цусны сийвэн дэх концентрацыг ихэсгэн ялгаралтыг удаашруулдаг бөгөөд тэдгээрийн зайлшгүй хамт хэрэглэх шаардлага гарвал Коргликоний тунг 2 дахин багасгана.
    • o Аминазин болон бусад фенотиазиний уламжлалууд. Зүрхний гликозидийн үйлдэл суларна.
    • o Холинестеразийн эсрэг бэлдмэлүүд. Холинестеразийн эсрэг бэлдмэлүүдийг зүрхний гликозидуудтай хамт хэрэглэвэл брадикарди үүсэх эрсдэл нэмэгдэнэ. Энэ тохиолдолд атропин сульфат хэрэглэх замаар түүнийг арилгах буюу багасгаж болно.
    • o Глюкокортикостероидууд. Глюкокортикостероид эмчилгээг удаан хугацаагаар явуулсны улмаас үүсэх гипокалиеми зүрхний гликозидуудын сөрөг нөлөөг ихэсгэнэ.
    • o Шээс хөөх эмүүд. Шээс хөөх эмүүдийг зүрхний гликозидуудтай хамт хэрэглэвэл гликозидуудын үйлдэл хүчжинэ. Тэдгээрийг хамт хэрэглэвэл тохиромжтой тунгийн дэглэмийг ягштал баримтлах хэрэгтэй.
    • o Калийн бэлдмэлүүд. Калийн бэлдмэлүүдийн нөлөөгөөр зүрхний гликозидуудын гаж нөлөө багасна.
    • o Кальцийн бэлдмэлүүд. Зүрхний гликозид эмчилгээний үед кальцийн бэлдмэлүүдийг тарьж хэрэглэх нь ноцтой аюултай байдаг ба учир нь зүрх хордуулах нөлөө нь ихэсдэгт оршино.
    • o Инсулин. Инсулинтэй хамт хэрэглэвэл гликозидийн хордлого үүсгэх эрсдэл ихэсдэг.
    • o Этилендиаминтетра-цууны динатрийн давсны хүчил (ЭДТА). Зүрхний гликозидуудын хорт нөлөө ба эмчилгээний нөлөөг аль алийг нь багасгана.
    • o Кортикотропиний бэлдмэлүүд. Кортикотропиний нөлөөгөөр гликозидүүдийн үйлдлийг ихэсгэнэ.
    • o Ксантиний уламжлалууд. Кофеин буюу теофиллинтэй хамт хэрэглэвэл зүрхний хэм алдалт үүсэх эрсдэл нэмэгддэг.
    • o Натрийн аденозинтрифосфат. Натрийн аденозинтрифосфатыг зүрхний гликозидуудтай хамт хэрэглэж болохгүй.
    • o Эргокальциферол. Эргокальциферолын улмаас гипервитаминоз үүссэн үед гиперкальциеми үүсдэг тул зүрхний гликозидийн үйлдэл ихсэж болзошгүй.
    • o Наркозийн үйлдэлтэй өвдөлт намдаах эмүүд. Фентанил ба зүрхний гликозидийг хамт хэрэглэхэд артерийн даралт багасах шалтгаан багасаж болох юм.
    • o Парацетамол. Энэхүү хослолын эмнэлзүйн ач холбогдол хангалттай судлагдаагүй бөгөөд парацетамолын нөлөөгөөр зүрхний гликозидийн бөөрөөр ялгаралт багасаж байсан тухай мэдээлэл байдаг.
    • Хэрэглэх онцлог:
    • Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй, өндөр настай, бие султай болон электростимулятор суулгацтай өвчтөнүүдэд тунг маш нарийн тооцох шаардлагатай.
    • Коргликон хэрэглэж байгаа үед электролитийн тэнцвэрийг хянаж байх хэрэгтэй.
    • Бөөрний ялгаруулах үйл ажиллагаа өөрчлөгдсөн өвчтөнд гликозидийн хордлогоос сэргийлэхийн тулд бэлдмэлийн тунг багасгаж хэрэглэх шаардлагатай.
    • Гипокалиеми, гипомагниеми, гиперкальциеми, зүрхний хөндийнүүд тэлэгдсэн, уушгин зүрх, алкалоз үүссэн ба өндөр настанд гликозидийн хордлого үүсэх магадлал ихэссэн байдаг.
    • Судсанд хурдан таривал брадиаритми, ховдлын тахикарди, атриовентрикуляр хориг үүсэх ба зүрх зогсох аюултай. Үүнээс сэргийлэхийн тулд хоногийн тунг 2-3 хувааж хэрэглэдэг.
    • Эмчилгээг байнгын электрокардиограммийн хяналтанд явуулах ёстой. Бэлдмэлийг тиреотоксикозтой ба тосгуурын экстрасистолтой өвчтөнд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Учир нь тосгуурын жирвэгнээ үүсэж болзошгүй.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7381