Нэвтрэх
  • Корус Цефтриаксон (Korus Ceftriaxone)

    Hankook Korus Pharm Co.,Ltd
    Эмийн хэлбэр
    Тарилгын уусмал бэлтгэх нунтаг
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил

    Тун ба савлагааны хувилбарууд

    Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.

    1 г · №10

    Бүртгэлийн дугаар: FT20200221JP07416
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Цефтриаксоныг бета-лактамын антибиотикт хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй. Пенициллинд хэт мэдрэгшсэн өвчтөнд солбимол-харшлын урвал үүсч болохыг санаж байх хэрэгтэй.
    • Гипербилирубинеми бүхий нярай болон дутуу нярайд цефтриаксоныг хэрэглэж болохгүй. “In vitro” судалгаагаар цефтриаксон нь билирубинийг түүнийг холбогч сийвэнгийн альбуминаас түрсэний улмаас тэдгээр өвчтөнд билирубиний энцефалопати үүсч болох нь харагдсан.
    • Цефтриаксоныг дараах тохиолдолд хэрэглэж болохгүй. Үүнд:
      • Дутуу нярайд 41 долоо хоног хүртэл (хөхүүл долоо хоногууд + түүнээс хойших долоо хоногууд)
      • Гүйцэд төрсөн (28 хоног хүртэл) шарлалттай нярайд буюу цусанд альбумин багассан болон ацидозтой хүүхдэд хэрэглэж болохгүй. Учир нь тэдгээр тохиолдолд билирубиний холбогдолт суларсан байж болзошгүй байдаг.
      • Хэрэв өвчтөнд венийн судсаар кальцийн бэлдмэл хэрэглэх шаардлагатай байгаа буюу кальци-агуулсан дуслыг тарихаар зэхэж байгаа бол энэхүү эмийг хэрэглэхгүй. Учир нь цефтриаксон-кальцийн тунадас үүсгэх эрсдэлтэй.
      • Цефтриаксоныг лидокайнаар найруулсан үед булчинд тарихын өмнө лидокайны хориглох заалтыг үгүйсгэх хэрэгтэй.
    • Харилцан нөлөөлөл:
      • Аминогликозидын бүлгийн антибиотикууд ба шээс хөөх эмүүд: Цефтриаксоныг өндөр тунгаар хүчтэй шээс хөөх эмүүдтэй (фуросемид г. м. ) хамт хэрэглэсний дараа бөөрний үйл ажиллагааны дутмагшил үүсч байсан нь тодорхойлогдоогүй. Цефтриаксон нь аминогликозидуудын хордуулах нөлөөг ихэсгэдэггүй байна.
      • Алкохол: Цефтриаксон хэрэглэсний дараа алкохол хэрэглэхэд дисульфирам төст үйлдэл үзүүлдэггүй. Цефтриаксон нь бусад цефалоспоринууд шиг этанолд тэсвэргүй болгох болон цус алдах хүндрэлийг нөхцөлдүүлэх N-метилтиотетразол хэсэг агуулдаггүй.
      • Aнтибиотикууд: “in vitro“ судалгаагаар, хлорамфеникол ба цефтриаксоныг хавсруулан хэрэглэвэл антагонист үйлдэл үзүүлдэг болох нь илэрсэн.
      • Aнтикоагулянтууд: Цефтриаксон нь N-метилтиотриазиний хажуугийн-гинжтэй тул эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнд гипопротромбинеми үүсгэж цус алдах хүндрэлийн эрсдэлийг нэмэгдүүлэх ноцтой сөрөг талтай.

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !