Крайнон (Krainon)
Dendron Brands Limited, United Kingdom for Central Pharma Limited, United Kingdom
Эмийн хэлбэр
Үтрээний гель
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
8%-1.125 г · №15
Хэрэглэх заалт
- Шар биеийн үеийн дутагдлаар нөхцөлдсөн үргүйдлийн эмчилгээ
- Шалтгаан тодорхойгүй эмгэг эсвэл эндометриоз, умайн гуурсны өвчинтэй холбоотой үргүйдэлтэй, өндгөн эс гадагшлах мөчлөг хэвийн өвчтөнд нөхөн үржихүйн туслах технологи хэрэглэх үед шар биеийн үеийг дэмжих
- Бэлдмэлийг хэрэглэхээс өмнө мэдэх шаардлагатай мэдээлэл
Эсрэг заалт
- Прогестерон эсвэл бэлдмэлийн найрлага дахь ямар нэгэн туслах бодист хэт мэдрэг хүмүүс
- Шалтгаан тодорхойгүй үтрээний цус алдалт
- Прогестрерон – мэдрэг хорт хавдар байгаа эсвэл сэжиглэж байгаа үед
- Порфири
- Тромбофлебит, бүлэнт бөглөрлийн эмгэг, тархины цусны эргэлтийн цочмог өөрчлөлт (байгаа эсвэл өгүүлэмжтэй үед)
- Өсөлтгүй жирэмслэлт
- Хэрэглэх үеийн болгоомжлох шаардлагатай арга хэмжээ
- Хэрэв танд доор дурдсан эмгэг байдлын аль нэг нь байгаа бол эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй: үүнтэй холбоотойгоор эмчлэгч эмч таны эмчилгээг илүү нарийн хянах болно:
- Танд элэг ба бөөрний эмгэг байгаа бол
- Та зүрхний эмгэгтэй бол эсвэл чихрийн шижингээр өвдсөн бол
- Та гуурсан хоолойн багтраатай бол
- Та эпилепситэй эсвэл байнгын мигреньтэй бол
- Та өмнө нь сэтгэл гутралаар өвдөж байсан бол
- Танд хүлээгдээгүй цус алдалт илэрвэл эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ. Учир нь эмч шалтгааныг нь судална.
- Үзлэг ба шинжилгээ
- Эмчилгээг эхлэхийн өмнө болон цаашдаа бэлдмэлийг хэрэглэх үед дараах үзлэг шинжилгээг хийх хэрэгтэй: ялангуяа
- Уг бэлдмэлийг хэрэглэж эхлэхээс өмнө эмчлэгч эмч танаас арчдасын шинжилгээ авах ба хөхний булчирхайн болон аарцгийн хөндийн эрхтнийг шалгана.
- Эмчилгээний үед эмчлэгч эмч танд умайн ямар нэгэн эмгэг илрэх (умайн салст бүрхүүлийн зузаарал (эндометрийн гиперплази)) эсэхийг шалгана. Эмч түүнчлэн судсанд бүлэн үүссэнийг нотлох ямар нэгэн шинж илрэхийг хянана.