Ксолар (Ksolar)
Novartis pharma Stein AG
Эмийн хэлбэр
Лиофилизат тарилгын нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
150 мг · №1
Хэрэглэх заалт
- Харшилын багтраа өвчин:
- Ксолэйр (омализумаб) нь дунд зэргээс хүнд хэлбэрийн тасралтгүй өрнөх харшлын багтраа өвчтэй, шинж тэмдэг нь цацлага хэлбэрийн кортикостероид эмэнд хангалттай хянагддаггүй насанд хүрэгсэд болон хүүхдэд (6 болон түүнээс дээш насны) зориулагдсан.
- Ксолэйр нь эдгээр өвчтөнүүдийн багтраа өвчний сэдрэлийг бууруулдаг нь тогтоогдсон.
- Бусад харшлын эмгэгүүдийн үеийн аюулгүй байдал болон үр нөлөө нь тогтоогдоогүй.
- Хамрын полип (ургацаг):
- Ксолэйр (омализумаб)-ыг насанд хүрэгсдийн (18 ба түүнээс дээш насны) хамрын кортикостероид цацлага хангалттай нөлөө үзүүлэхгүй байгаа хамрын полипийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Аяндаа үүсэх архаг чонон хөрвөс (АҮАЧХ):
- Ксолэйр (омализумаб)-ыг стандарт эмчилгээнд тэсвэртэй аяндаа үүсэх архаг чонон хөрвөсийн эмчилгээнд насанд хүрэгсэд болон өсвөр настнуудад (12 ба түүнээс дээш насны) хэрэглэхийг зөвлөдөг.
Эсрэг заалт
- Үндсэн эсвэл найрлаганд нь орсон аль нэгэн бодист хэт мэдрэгшилтэй өвчтөнд хэрэглэж болохгүй(ЕРӨНХИЙ ШИНЖ БА НАЙРЛАГА хэсгийг харна уу).