Дэд гарчиг
Лактофильтрум (Laktofiltrum)
AVVA-RUS JSC
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Олон улсын нэршил
- Лактулоз (Lactulose)
- Жороор олгох нөхцөл
- Жоргүй
Тун ба савлагаа
355 мг + 120 мг · 60 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Антибиотик эмчилгээний дараа зэрэг гэдэсний микрофлорын алдагдал (гэдэсний дисбактериоз); гэдэс цочролын хам шинжийн цогц эмчилгээ, элэгний гепатит ба цирроз; харшлын өвчнүүд (Атопик дерматит, чонон хөрвөс), нянгийн гаралтай вагиноз (үтрээний дисбиоз)
- Хувь хүн бэлдмэлд хэт мэдрэг байх, гэдэсний түгжрэл, ходоод-гэдэсний цус алдалт, галактоземи. Ходоод ба 12 нугалаа гэдэсний шархлаат өвчний хурц үед, гэдэсний атони үед бэлдмэлийг хэрэглэхгүй.
Гаж нөлөө
Фармакодинамик
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Гэдэс цочролын хам шинж (Irritable bowel syndrome)
Энэ эмгэгийн үндсэн шалтгаан нь ходоод гэдэсний хөдөлгөөн, дотоод эрхтнүүдийн хэт мэдрэгшил, ходоод гэдэсний нэвчимтгий байдал өөрчлөгдсөнөөс үүсдэг гэж үздэг. Өвчтөнүүдэд өтгөний давтамж, хэлбэр эсвэл харагдах байдлын өөрчлөлттэй холбоотойгоор хэвлийн байнгын өвдөлт илэрдэг. Гэдэс цочролын хам шинж нь Ромын IV шалгуурт суурилсан эмнэлзүйн онош бөгөөд бусад оношуудыг үгүйсгэдэг.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Гэдэсний түгжрэл (Bowel obstruction)
Гэдэсний түгжрэл гэдэг нь үйл ажиллагааны болон механик бөглөрлийн улмаас гэдэсний доторх агуулагдахууны хэвийн урсгал тасалдахыг хэлнэ. Гэдэсний үйл ажиллагааны түгжрэл буюу саажилт түгжрэл гэдэг нь механик бөглөрөл байхгүй үед гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн түр зуур алдагдахыг хэлдэг.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …