Лензетто (Lenzetto)
Gedeon Richter Romania S.A
Эмийн хэлбэр
Гадуур хэрэглэх цацлага
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
1.53 мг · №1
Хэрэглэх заалт
- Цэвэршилтийн дараах үед эмэгтэйчүүдийн эстроген дааврыг нөхөх зорилгоор хэрэглэнэ (сарын тэмдэг зогссоноос хойш хамгийн багадаа 6 сар эсвэл умайг хадгалсан болон мэс заслын аргаар авч менопауз үүсгэсэн).
- 65-аас дээш насныханд хэрэглэсэн эмчилгээний туршлага хязгаарлагдмал.
Эсрэг заалт
- Асуумжинд хөхний хорт хавдар оношлогдсон, эсвэл уг эмгэгийг сэжиглэж байгаа болон тогтоогдсон тохиолдолд
- Асуумжинд эстроген хамааралт хорт хавдар (эндометрийн хорт хавдар) оношлогдсон, эсвэл уг эмгэгийг сэжиглэж байгаа болон тогтоогдсон тохиолдолд
- Үтрээнээс шалтгаан тогтоогдоогүй цус алдалт
- Эмчлэгдээгүй эндометрийн гиперплази
- Одоо эсвэл асуумжинд вений тромбоз болон тромбоэмболитой (гүн вений тромбоз, уушгины артерийн тромбоэмболитэй)
- Тромбофилик эмгэг оношлогдсон (С протеиний дутагдал, S протеиний дутагдал болон антитромбиний дутагдал)
- Одоо эсвэл асуумжинд артерийн тромбоэмболийн эмгэгтэй (зүрхний бах, зүрхний шигдээс)
- Элэгний цочмог эмгэг, асуумжинд элэгний үйл ажиллагааны алдагдлын үзүүлэлт илэрсэн
- Порфири
- Бэлдмэлийн найрлага дахь туслах болон үйлчлэгч бодист харшилтай байх