Леваксела (Levaxela)
KRKA d.d., Novo Mesto
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх
Дээд үнэ
1800 ₮
ЭМД
540 ₮
Төлөх
1260 ₮
500 мг
Дээд үнэ
1800 ₮
ЭМД
540 ₮
Төлөх
1260 ₮
5мг/мл-100мл • 1 ширхэг
Савлагаа: 1 ширхэг
Дээд үнэ
₮
ЭМД
₮
Төлөх
₮
тарилгын шингэн | FT20180112JP06392
5мг/мл-100мл • 10 ширхэг
Савлагаа: 10 ширхэг
Дээд үнэ
₮
ЭМД
₮
Төлөх
₮
тарилгын шингэн | FT20180112JP06392
5мг/мл-100мл • 5 ширхэг
Савлагаа: 5 ширхэг
Дээд үнэ
₮
ЭМД
₮
Төлөх
₮
тарилгын шингэн | FT20180112JP06392
Хэрэглэх заалт
Леваксела шахмал нь левофлоксацин гэдэг эмийн бодис агуулсан. Энэ нь антибиотикийн бүлэгт хамаарагдах эмийн бэлдмэл. Левофлоксацин – хинолины бүлгийн антибиотик бөгөөд таны биед халдвар үүсгэх нянг устгах үйлдэл үзүүлнэ.
Леваксела шахмалыг дараах халдварын үед хэрэглэнэ:
- Хамрын дайвар хөндийн халдвар
- Уушгины хатгалгаа эсвэл амьсгалахад хүндрэлтэй удаан хугацаанд үргэлжилсэн
- Бөөр, давсаг,шээс ялгаруулах замын халдвар
- Түрүү булчирхайн архаг халдвар
- Арьс, арьсан доорх өөхөн эд, булчин буюу “зөөлөн эдийн ” халдвар.
Зарим онцгой тохиолдолд Леваксела тарилгын уусмалыг боомын уушгины хэлбэрээр өвчлөх болон боом өвчнийг үүсгэх бактериар үүсгэгдсэн эмгэгийн хүндрэлээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Эсрэг заалт
Дараах тохиолдолд Левакселаг хэрэглэж болохгүй тул эмчлэгч эмчтэйгээ зөвлөнө үү. Үүнд:
- Левофлоксацин болон бусад хинолины бүлгийн моксифлоксацин, ципрофлоксацин зэрэг антибиотикууд, мөн бэлдмэлийн найрлага дахь бодист (найрлага хэсгийг үзнэ үү) харшилтай.
- Арьсанд тууралт гарах, залгих эсвэл амьсгалахад хүндрэлтэй, уруул, нүүр, хоолой, хэл хавдсан зэрэг харшлын шинж илрэхэд.
- Эпилепси гэж оношлогдож байсан бол.
- Өмнө нь хинолины бүлгийн антибиотик хэрэглэснээс тендинит зэрэг шөрмөстэй холбоотой асуудал үүсч байсан. Шөрмөс бол яс ба булчинг хооронд нь холбодог эд юм.
- Хүүхэд ба өсвөр насныхан
- Жирэмсэн ба жирэмслэхээр төлөвлөж байгаа бол.
- Хөхүүл эмэгтэйчүүд
Дээр дурьдсан тохиолдолдуудад уг бэлдмэлийг хэрэглэхгүй. Хэрэв та итгэлгүй байвал Левакселаг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэй зөвлөнө үү.