Левемир Флекспен – Novo Nordisk A/S (Levemir Flekspen)
Novo Nordisk A/S
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Чихрийн шижингийн эмчилгээнд 1-с дээш насны хүүхэд, өсвөр насныхан болон насанд хүрэгсдэд хэрэглэнэ.
- Тунгаар хэрэглэх арга
- Левемир® нь тарилгын уусмал бөгөөд 24-өөс дээш цагийн уртасгасан хугацааны үйлдэлтэй суурь инсулины аналог бэлдмэл юм. Өөр төрлийн инсулины бэлдмэлүүдтэй харьцуулахад Левемирын® суурь-болюс эмчилгээг хийлгэсэн өвчтөнүүд жин нэмдэггүй байна. ХСП (Neutral Protamine Hagedorn- Хагердоны Саармаг Протамин) инсулинтай харьцуулахад шөнийн гипогликемийн эрсдэл бага байдаг учраас цусан дахь глюкозын хэмжээг зорилтот түвшинд хүргэх зорилгоор суурь-болюс эмчилгээний явцад тунгийн титрацийг илүү эрчимжүүлэж болдог. ХСП инсулины эмчилгээтэй харьцуулахад Левемир® нь өлөн үеийн цусан дахь глюкозын хэмжээг гликемийн илүү сайн хяналтанд хүргэж чаддаг байна. Левемир® нь суурь инсулин учир дангаар буюу эсвэл болюс инсулинтэй (богино хугацааны үйлдэлтэй инсулинтэй) хамт хавсарч хэрэглэнэ. Мөн түүнийг ууж хэрэглэдэг цусан дахь глюкозын хэмжээг бууруулдаг эмийн бэлдмэлүүд буюу эсвэл ГТП-1 (Глюкагон Төст Пептид -1) рецепторын агонист эмийн бэлдмэлтэй хавсарч хэрэглэж болдог.
Эсрэг заалт
- Идэвхтэй бодисын эсвэл хольц бодисын аль нэгэнд хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхгүй (Хольц бодисын жагсаалт хэсгийг харна уу).
- Хэрэглэх үеийн тусгай болгоомжлол ба анхааруулга
- Хэрэв өвчтөн цагийн зөрүүтэй бүсэд аялах болвол хоол хүнс болон инсулин эмчилгээг хэрхэн өөр цагт хэрэглэх талаар өмнө нь эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
- Гипергликеми
- Тунг багадуулах буюу эсвэл эмчилгээг зогсоосны улмаас, ялангуяа чихрийн шижин хэвшинж 1-ийн үед гипергликеми ба кетоацидозид хүргэж болзошгүй. Ихэвчлэн гипергликемийн эхний шинж тэмдэгүүд цаг эсвэл өдрийн туршид алгуур явагддаг. Эдгээр нь цангах, олон шээх, дотор муухайрах, бөөлжих, нойрмоглох, арьс хуурайших, ам хатах, хоолны дуршил буурч, амнаас ацетон үнэртэх зэрэг шинжээр илэрнэ. Чихрийн шижин хэвшинж 1-тэй өвчтөнд гипергликемийг эмчлэхгүй бол амь насанд аюултай кетоацидозид хүргэж болох юм.
- Гипогликеми
- Дутуу хооллох эсвэл гэнэт ачаалалтай дасгал хөдөлгөөн хийх зэргээс шалтгаалан гипогликеми илэрч болно. Хүүхдэд тарьж хэрэглэх инсулины тун хэмжээг (ялангуяа суурь-болюс эмчилгээний үед) гипогликемийн эрсдлийг бууруулах үүднээс хоол идэх, дасгал хөдөлгөөн хийх зэрэгтэй уялдуулан анхаарал болгоомжтой хийх шаардлагатай байдаг. Инсулины хэрэгцээнээс илүү их тунгаар инсулиныг тарьвал гипогликеми үүсч болно (Гаж нөлөө болон Тун хэтрэлт хэсгийг харна уу). Тухайлбал инсулины эрчимжүүлсэн эмчилгээний үр дүнд цусан дахь глюкозын хэмжээгээ сайн хянаж чадсан өвчтөнүүд гипогликемийн ердийн сануулах дохио бүхий шинж тэмдэгүүд өөрчлөгдөж болох учраас өвчтөнд үүнийг сануулах хэрэгтэй байдаг. Удаан хугацаанд чихрийн шижингээр өвчилсөн хүмүүст гипогликемийн ердийн сануулах дохио бүхий шинж тэмдэгүүд огт илрэхгүй байж болно. Бусад хавсарсан эмгэгшлүүд, ялангуяа халдварууд, халуурах эмгэгшилт өөрчлөлтүүдийн үед өвчтөний инсулины хэрэгцээг нэмэгдүүлж болно. Бөөр, элэг эсвэл бөөрний дээд булчирхай, өнчин тархины эсвэл бамбайн дааврын хавсарсан эмгэгшлүүдийн үед инсулины тунг өөрчлөх шаардлага гарч болно.
- Бусад өөр төрлийн инсулины бэлдмэлд шилжихэд
- Өвчтөнийг өөр төрлийн, өөр үйлдвэрлэгчийн инсулинд шилжүүлэх явцыг эмчийн хатуу хяналтын дор явуулах хэрэгтэй. Туншил, худалдааны нэр (үйлдвэрлэгч), төрөл, гарал үүсэл (хүний инсулин, инсулины аналог бэлдмэл) зэргийн өөрчлөлт ба/эсвэл үйлдвэрлэлийн аргаас шалтгаалж тунг өөрчлөх шаардлага тулгардаг байна. Өөр төрлийн инсулин хэрэглэж байсан өвчтөнүүд Левемирт® шилжих болвол тэдний өмнө хэрэглэж байсан инсулины бэлдмэлийн ердийн тунг өөрчлөх шаардлага гарч болно. Хэрэв тунгийн тохиргоо хийх шаардлагатай болвол түүнийг тарих эхний тунгаас эхлэх эсвэл эхний хэдэн долоо хоног эсвэл сарын турш хийх шаардлагатай байж болно.
- Тарилга хийсэн газарт илрэх хэсэг газрын хариу урвалууд
- Аль ч инсулин эмчилгээний үед илэрдэг тарилга хийсэн газарт өвдөх, улайх, тууралт гарах, үрэвсэх, хөхрөх, хавдах болон загтнах зэрэг хэсэг газрын хариу урвалууд үүсч болно. Тарилга хийхээр заасан газрыг үргэлж өөрчилж байх нь эдгээр хэсэг газрын хариу урвалуудын тоог бууруулахад эсвэл сэргийлэхэд тустай. Хэсэг газрын хариу урвалууд нь ихэвчлэн хэд хоногоос хэдэн долоо хоногийн дотор арилдаг байна. Маш ховор тохиолдолд хэсэг газрын хариу урвалаас болж Левемир® хэрэглэхийг зогсоох шаардлага тулгарч болно.
- Тиазолидиндионы болон инсулины эмийн бэлдмэлүүдтэй хавсарч хэрэглэх
- Ялангуяа зүрхний дутагдал үүсэх эрсдэлт хүчин зүйлийн магадлалтай хүмүүст тиазолидиндионы эмийн бэлдмэлүүдийг инсулинтэй хавсарч хэрэглэсэн үед зүрхний дутагдалын тохиолдлууд бүртгэгдэж байсан байна. Хэрэв тиазолидиндионы эмийн бэлдмэлүүдийг инсулинтэй хавсарч хэрэглэх шаардлагатай болвол үүний санаж байх хэрэгтэй байдаг. Хэрэв энэхүү хавсарсан эмчилгээг хийж байгаа бол жин нэмэх болон хавагнах зэрэг зүрхний дутагдлын шинжүүд болон шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг өвчтөнүүдэд заавал ажиглах шаардлагатай. Хэрэв зүрхний талаас илрэх шинж тэмдгүүд ямарваа нэгэн доройтлыг өгвөл тиазолидиндионы бэлдмэлүүдийг хэрэглэхийг зогсооно.
- Санамсаргүй байдлаар эмийн бэлдмэлийг алдаатай хольж эсвэл буруу хэрэглэхээс зайлсхийх
- Левемир® болон бусад инсулины бэлдмэлүүдийг хооронд нь санамсаргүй хольж солихоос сэргийлж тарилга бүрийн өмнө инсулины шошгыг үргэлж шалгаж байхыг өвчтөнүүдэд зааж зөвлөсөн байх шаардлагатай байдаг.
- Бусад төрлийн эмийн бэлдмэлтэй болон эмийн хэлбэрүүдтэй харилцан үйлчлэл
- Хэд хэдэн төрлийн эмийн бэлдмэлүүд нь глюкозын солилцоонд харилцан үйлчилдэг болохыг тогтоосон байдаг.
- Дараах эмийн бэлдмэлүүд нь өвчтөний инсулины хэрэгцээг бууруулна. Үүнд: Ууж хэрэглэдэг чихрийн шижингийн эсрэг эмийн бэлдмэлүүд, ГТП-1-ийн рецепторын агонистууд, моноаминоксидазын хориглогч бэлдмэлүүд (MAOIs), бета хориглогчид, ангиотензин хувиргагч ферментийн (ACE) хориглогчид, салицилатууд, анаболик стероидууд болон сульфонамидууд.
- Дараах эмийн бэлдмэлүүд нь өвчтөний инсулины хэрэгцээг нэмэгдүүлнэ. Үүнд: Жирэмслэлтээс хамгаалах ууж хэрэглэх эмийн бэлдмэлүүд, тиазидууд, глюкокортикойдууд, бамбайн дааврын бэлдмэлүүд, симпатомиметикүүд, өсөлтийн даавар болон даназол. Бетта хориглогчид гипогликемийн шинж тэмдгүүдийг нуун дарагдуулж болдог. Октреотид/ланреотид инсулины хэрэгцээг нэмэгдүүлж эсвэл бууруулж болно. Согтууруулах ундаа инсулины гипогликемийн үр нөлөөг нэмэгдүүлж эсвэл бууруулдаг байна.