Лево (Levo)
Kukje Pharma Ind Co.,Ltd
Эмийн хэлбэр
Хальсан бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Арьс ба зөөлөн эдийн хүндэрсэн халдвар
- Эмнэлгийн бус нөхцөлд үүссэн уушгины үрэвсэл
- Гуурсан хоолойн архаг үрэвслийн бактерийн гаралтай цочмог сэдрэл
- Дайвар хөндийн цочмог үрэвсэл
- Түрүү булчирхайн бактерийн гаралтай архаг үрэвсэл, шээсний замын хүндэрсэн халдвар, хөнгөнөөс дунд зэргийн явцтай цочмог пиелонефрит, хөнгөнөөс дунд зэргийн явцтай шээсний замын энгийн халдвар
- Уг бэлдмэлийг оруулаад фторхинолины бүлгийн эмүүд нь ноцтой гаж нөлөөтэй учир дайвар хөндийн бактерийн гаралтай цочмог үрэвсэл, гуурсан хоолойн архаг үрэвслийн бактерийн гаралтай цочмог сэдрэл, шээсний замын энгийн халдвар, арьс ба зөөлөн эдийн хүндэрсэн халдварын үед өөр эмчилгээний сонголтгүй өвчтөнд хэрэглэнэ.