Лекса (Lexa)
PT. Pertiwi Agung
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Эмийн тун
500 мг
Жор бичих эмчийн ангилал
- C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Үндсэн үнэ: 990 төг
ЭМД хөнгөлөлт: 297 төг
Даатгуулагч төлөх үнэ: 693 төг
Хэрэглэх заалт
- Лексаг хурц синусит, цочмог хөдлөлөөр хүндэрсэн архаг бронхит, түгээмэл тохиолдох уушигний хатгалгаа
- (Үүнд:стрептококкоор үүсгэгдсэн пенициллинд тэсвэртэй уушигний хатгалгаа ), арьсны бүтцийн халдвар ба арьсны хүндэрсэн ба хүндрээгүй халдварууд, хүндэрсэн ба хүндрээгүй шээсний замын халдварууд, хурц пиелонефрит ба архаг бактерийн гаралтай түрүү булчирхайн үрэвсэл зэрэгт хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Куинолон микробийн эсрэг үйлдэлтэй эсвэл энэ бүтээгдэхүүний аль нэг бүрэлдэхүүнд орсон бодис болон Левофлоксацинд хэт мэдрэг өвчтөнд
- Эпилепси өвчтэй хүнд
- Шөрмөс татах өвчтэй хүнд флоркуинолон хэрэглэхийг зөвлөсөн бол
- 18 наснаас доош хүүхдэд
- Жирэмсэн эмэгтэй эсвэл хөхөөр хооллож байгаа ээжид хэрэглэхийг хориглоно.